ШУТИС-ийн ЭШ-ний албанаас санаачлан их, дээд сургуулиудын ЭШ, инноваци хариуцсан ажилтнуудын хэлэлцүүлгийг 2015 оны 01 дүгээр 13-нд ШУТИС-д зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УБИС, ЭЗҮДС, ҮБТДС, Шонхор ДС, СЭЗДС, Отгонтэнгэр ДС, Тагнуулийн академи, Жонон ДС, УБЭрдэм ДС, ОУЭЗБДС, Оточ маарамба ДС, Техн.ДС, ХААИС, МУБИС, ШУТИС зэрэг сургуулийн дэд захирал, албаны дарга, менежер, ШУАкадеми, ШУТ-н сангийн ажил хариуцсан мэргэжилтэн зэрэг бүрэлдэхүүнтэй оролцож, “Эрдэм шинжилгээ-инноваци-үйлдвэрлэл” сэдэвт ЭШБ хуралд их, дээд сургуулиуд нэгдсэн илтгэл боловсруулж оролцох, цаашид үйл ажиллагаагаа уялдуулан хамтарч ажиллах талаар санал солилцож, доорх асуудалд нэгдсэн дүгнэлттэй байлаа.
Хэлэлцүүлгээс гарсан дүгнэлт:
- Уулзалт ярилцлага чухал арга хэмжээ боллоо,
- Их, дээд сургуулийн ЭШ албад цаашид хамтран ажиллаж, нэгдсэн бодлого, зохицуулалттай, үйл ажиллагаагаа уялдуулж, харилцан мэдээлэл солилцож байх нь чухал гэж үзлээ,
- Мөн ЭШБ хуралд хамтран оролцох саналыг дэмжлээ,
Тус хэлэлцүүлэгт БСШУЯ-ны албаны дарга Л.Лувсанжамц, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Ч.Баасандаш нар оролцож санал бодлоо илэрхийллээ.
ШУТИС-ийн ЭШ-НИЙ АЛБА, ДЭЭД БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН МОНГОЛЫН НИЙГЭМЛЭГ
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
Англи хэлний эрчимжүүлсэн сургалт амжилттай зохион байгуулагдав
ШУТИС Япон улсын Олон Улсын Харилцаа, Хөгжлийг Дэмжих Нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв