Дэмжигч байгууллагууд: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Азын хөгжлийн банкны “ Дээд боловсролын шинэчлэл төсөл”
Зохион байгууллагчид: Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн ажлын алба, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Зорилго: Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг /ASIIN e.V./ нь Монгол улсын засгийн газраас тогтоосон тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүд болох инженер, мэдээлэлзүй, байгалийн ухааны мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх чиглэлээр мэргэшсэн, олон жилийн туршлагатайгаас гадна Герман улсын их, дээд сургуулиудын хөтөлбөрүүд төдийгүй Европын бусад орнуудад хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг хэрэгжүүлж буй туршлагатай, нэр хүндтэй байгууллага юм.
Монгол улсын холбогдох их дээд сургуулиудын хувьд инженер, байгалийн ухаан, математикийн хөтөлбөрийн олон улсын болон европын магадлан итгэмжлэлийн үйл явц, туршлагатай танилцах, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд тавигдах шалгуур, шаардлагыг хэрхэн хангах, өөрийн үнэлгээг хэрхэн хийх, тайлангаа хэрхэн боловсруулах талаар суралцах, эдгээр мэргэжлийн хөтөлбөрүүдийг олон улсад магадлан итгэмжлүүлэхэд юуг анхаарах талаар тус байгууллагын шинжээчид, мэргэжилтэнгүүдийн зөвлөгөөг авах, улмаар тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүдийг олон улсад магадлан итгэмжлэгдэх боломжийг нээхэд энэхүү сургалт семинарын зорилго оршино.
Семинар: “Олон улсын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалт” сэдэвт олон улсын семинар нь 2015 оны 01 дүгээр сарын 26-28-нд ШУТИС-ийнТөв номын сангийн 604-н тоот хурлын танхимд 09:00-16:00 цагт болно.
Оролцогчид: БСШУЯ, БМИҮЗ, Инженер технологийн магадлан итгэмжлэлийн мэргэжлийн зөвлөл, МУИС, ХААИС, МУБИС, АШУҮИС, БХИС, ҮТДС, Газарчин ДС, Улаанбаатар- Эрдэм их сургууль, Монгол Германы хамтарсан ТИС, ТТДС, ТДС, Дорнод ДС, Хүрээ ДС, Тэнгэр ДС, Гурван-Эрдэнэ ДС, Ховд Их Сургууль, Шинэ Монгол ТДС г.м.
Холбоо барих:
ШУТИС-ийн төв байр, 201 тоот
+(976)-11-318153, +(976)-11-323579