ШУТИС-ийн багаас “дэлхийн шилдэг ” найман тамирчин төрлөө
Олон улсын Гимнастикийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэрээр ШУТИС-ийн аэробикийн багийн ОУХМ Э.Галбадрах, ОУХМ Я. Галмандах, ОУХМ А. Энхпүрэв, ОУХМ Б. Батгэрэл, ОУХМ С. Ариунболд, ОУХМ Н.Сэргэлэн, ОУХМ Н.Алтан-Очир, ОУХМ А.Мөнхтогоо нарт “ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТАМИРЧИН ЦОЛ” хүртэснийг МГХолбоо 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гардууллаа. Энэ нь Монголын спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн төдийгүй Монголын Гимнастикийн спортын болон ШУТИС-ийн түүхэнд онцлох үйл явдал болон тэмдэглэгдэж байна.
Дэлхийн шилдэг тамирчин цол хүртсэн тамирчид нь онцгой эрх эдэлдэг бөгөөд Гимнастикийн тэмцээнүүдийн нээлт, хаалтын ажиллагаа, шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцохоос гадна бүх насаараа Олимпийн тоглолтын Гимнастикийн бүх төрлийн тэмцээнүүдийг үнэ төлбөргүй үзэж, хүндэтгэлийн суудалд суух эрхтэй байдаг байна.
Дэлхийн шилдэг тамирчин цол хүртсэн оюутан тамирчддаа, цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье!
ХШУС,  БТСТэнхим