Шинэ багш нарт зориулсан “Багшийн ёс зүй, харилцаа имидж бүрдүүлэлт” сургалт зохион байгуулав
ШУТИС-д хэрэгжиж буй “Багш, оюутны долоо хоног” хөтөлбөрийн хүрээнд “Багшийн хөгжил” 1 кредитийн сургалт төлөвлөгөөний дагуу 2015 оны 1 дүгээр сарын 29-нд зохион байгуулагдаж 29 шинэ багш оролцлоо. Сургалтын үйл ажиллагааг нээж ОХОНХ Проректор Т.Намнан үг хэлсэн. Тэбээр шинэ багш болж байгаа багш нарт баяр хүргэж ёс зүйтэй, хариуцлагатай, оюутнаа сайн сургах, сургахын хажуугаар сайн хувь хүн болгон төлөвшүүлэх их ажилдаа тууштай, үнэнч шудрага ханддаг сайн багш болохыг хүсэн ерөөлөө.
Тус сургалт сургалтын систем, багшийн ёс зүй, багш оюутны харилцааны асуудал гэсэн үндсэн 3 бүлгийн хүрээнд явагдлаа. Сургалтын системийн талаарШУТИС-ийн сургалтын системийн онцлог” сэдвээрСБЗГ-ын ахлах мэргэжилтэн Л.Баяр-Эрдэнэ, Багшийн ёс зүйн асуудал бүлгийн хүрээнд “Ёс зүйн үндсэн ойлголтууд, үнэлэмжийн асуудал”, “Багшийн ёс суртахуун ба багшийн ёс зүйн дүрэм” сэдвээр БуХС-ийн дэд профессор, доктор Ц.Батцэрэн, Багш оюутны харилцааны асуудлаар “Багш хүний имидж бүрдүүлэлт” сэдвээр ҮТС-ийн Хувцас судлалын профессорын багийн ахлах багш Д.Буян-Дэлгэр, “Зөвлөх багш оюутныг бие хүн болгон хэрхэн төлөвшүүлэх” сэдвээр ОХҮА-ны дарга Д.Цогзолмаа, “Шинэ зууны оюутан”, “Оюутны ёс зүй” сэдвээр БуХС-ийн дэд профессор, доктор Д.Наранцацралт нар лекц уншлаа.
Сургалтын төгсгөлд Багшийн ёс суртахууны алдаа сэдвээр Д.Наран цацрал, Ц.Батцэрэн, Д.Цогзолмаа нар кейс ярилцлага зохион байгуулан багш нартай хамтран ажиллалаа. Сургалтанд хамрагдсан багш нар сургалтанд бүтэн өдрийн турш маш идэвхитэй хамрагдсан ба сургалт хүртээмжтэй сонирхолтой, үр дүнтэй болсон гэдэгт итгэлтэй байна. Шинэ багш нарт заасан сургалт, тэднээс гарсан кейс ажиллагаа, санал хүсэлтийг нь нэгтгэн зөвлөмж боловсруулан гаргана.
 
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА