ШУТИС-ийн гадаад харилцаа хамтны ажиллагааны хүрээнд Шинжлэх Ухаан Технологийн номын сан Солонгосын Чанвоны Үндэсний Их Сургуулийн номын сантай хамтран ажиллах санамж бичигт 2014 оны 12 сард гарын үсэг үзэглэсэн билээ.
Уг санамж бичигт хоёр талууд хамтран төсөл хэрэгжүүлэх, номын санчдыг Солонгосын их дээд сургуулиудад магистрын сургалтанд суралцуулах болон богино хугацаагаар номын санчдыг харилцан солилцоогоор ажиллуулах болсон.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2015 оны 2 дугаар сарын 23-аас 4 сарын 23-ны хооронд ШУТНС-ийн хоёр номын санч Чанвоны Үндэсний Их Сургуулийн номын санд дадлага хийж, тухайн номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, өөрийн номын санд онлайн мэдээллийн үйлчилгээг хэрэгжүүлэхээр боллоо.
Дашрамд дурьдахад 2015 оны 9 сард ШУТНС-ийн нэг номын санчийг Солонгосын Чонбукын Их Сургуульд Номын сан-мэдээллийн чиглэлээр магистрийн сургалтанд суралцуулна.
Шинжлэх Ухаан Технологийн Төв Номын сан
ШУТИС-д UNESCO-ICHEI тэргүүтэй байгууллагуудын төлөөлөгчид зочлов
Монгол улс дахь Францын элчин яаманд ШУТИС-ийн ректор Т.Намнан зочиллоо
“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа