Сингапур улсад зохион байгуулагдсан “14thInternational Conference on Electronics, Information and Communication(ICEIC 2015)”ОУ-н хуралд оролцов
ШУТИС-ийн МХТС-ийн Мэдээллийн технологийн тэнхимийн багш, докторант Д.Золбоо нь 2015 оны 01 дүгээр сарын 28-31-ний өдрүүдэд Сингапур улсад зохион байгуулагдсан “14thInternational Conference on Electronics, Information and Communication (ICEIC 2015)” олон улсын хурлын “Computer and Information II” салбар хуралдаанд “Time Period Identification of Prosaic Texts in Modern Mongolian Language” сэдэвт аман илтгэл тавьж,амжилттай оролцоод ирлээ.
 
Докторант, Д.Золбоо аман илтгэл илтгэж буй байдал
Энэхүү ОУ-н хурал нь Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд электроник, мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр жил бүр зохион байгуулагддаг олон улсын нэр хүнд бүхий томоохон эрдэм шинжилгээний хурал юм. Энэ удаагийн хуралд нийт 13 орны 302 эрдэмтэн, судлаачдын судалгааг 119 аман илтгэл болон 183 постер илтгэлүүд болгон ангилж, 5 салбар хуралдаануудад хуваан хэлэлцүүллээ.