“Япон хэлээр хэн уран илтгэх вэ?” 13 дах удаагийн
уран илтгэлийн уралдааны I шатны мэдээ
ШУТИС-ийн Гадаад Хэлний Институтээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Япон хэлээр хэн уран илтгэх вэ?” 13 дах удаагийн уран илтгэлийн уралдааны I шатны бичгийн шалгалт 2015 оны 3 сарын 7-нд амжилттай явагдаж дууслаа. Монгол улсын их, дээд 5 сургуулийн 9 салбар сургууль, ШУТИС-ийн Коосэн хөтөлбөрөөс нийт 125 оюутан оролцож, II шатны шалгаруулалтад доорх нэр бүхий 10 оюутан шалгарч үлдлээ.
Үүнд:
- Б.Буянбадрах ШУТИС, БАС
- Б.Анударь ШУТИС, ГУУС
- Б.Мөнхзул МУИС Хууль зүйн сургууль
- Б.Цэвэлмаа МУИС Хууль зүйн сургууль
- Б.Бүжин МУИС Хууль зүйн сургууль
- Д.Дэлгэрцэцэг ШУТИС, БАС
- Т.Доржсүрэн МУИС Хууль зүйн сургууль
- Н.Лхамцэрэн МУИС Хууль зүйн сургууль
- М.Номин МУИС Хууль зүйн сургууль
- С.Арна МУИС Хууль зүйн сургууль
II шатны уран илтгэлийн уралдаан 2015 оны 3 сарын 21-ний өдөр 10 цагаас ШУТИС-ийн төв байрны “Хурлын танхим”-д болох тул оюутан залуус та бүхэн өргөнөөр үзэж сонирхоно уу.
Зохион байгуулагч байгууллага: ШУТИС Гадаад Хэлний Институт
Дэмжигч байгууллага: Япон Улсын Элчин Сайдын Яам
Япон Сан
ЖАЙКА-ийн Монгол дах Төлөөлөгчийн Газар
Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв
Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо
Ивээн тэтгэгч байгууллага: Япон Сан
ХААН БАНК Сан
Япон улсын Хирошима Их Сургууль
Nicholas Edwards Investment LLC