Монголын Оюутны спортын Универсиад 2015 их наадмын волейболын тэмцээн МУИС-ийн хичээлийн дөрөвдүгээр байрны биеийн тамирын зааланд гуравдугаар сарын 2-7-ны өдрүүдэд өрсөлдөөн дүүрэн болж өнгөрлөө.
Тус тэмцээнд 15 их, дээд сургууль, коллежийн эрэгтэй 15, эмэгтэй 11 багийн нийт 26 багийн 312 тамирчин оролцож, дүнгээ гаргалаа. Универсиад наадмын волейболын тэмцээнийг зохион байгуулахад БСШУЯ, Монголын оюутны спортын холбоо (МОСХ), МУИС-ийн захиргаа, волейболын холбоо хамтран ажиллав.
Волейболын тэмцээнд эрэгтэй 15 баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглосноос хагас шигшээ тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС, ҮБТДС шалгаран үлдэж, МУИС-ҮБТДС-тай хүрэл медалийн төлөө тоглож, МУИС-ийн баг өрсөлдөгчөө 3:0 харьцаатай буулган авсан юм. Ийнхүү тэмцээнд олон баг оролцсон боловч томоохон их сургуулийн багууд буурь заан хагас болон шигшээ тоглолтонд шалгаран үлдэж чадав. Аваргын алтан медалийн төлөө ШУТИС-ХААИС хүчтэй багууд тунаж үлдэж тоглосноос 3:1 харьцаагаар ШУТИС илүүрхэж “Универсиад-2015” их наадмын аварга багаар тодорлоо.
Эдгээр багуудын тоглолт онооны хувьд их ойрхон, сонирхолтой болж, тэнцүүхэн тоглож МУИС-ийн спортын заал дүүрэн үзэгчидээ хөгжөөн баярлуулсан юм.
Универсиадын медальтанууд:
АЛТАН медаль: М.Бат-Очир дасгалжуулагчтай, Д.Даваасамбуу ахлагчтай ШУТИС-ийн баг
МӨНГӨН медаль: С.Амгаабазар дасгалжуулагчтай, М.Хосбаяр ахлагчтай ХААИС-ийн баг
ХҮРЭЛ медаль: Н.Галбадрах дасгалжуулагчтай, Г.Золбаяр ахлагчтай МУИС- баг
IV байр: Б.Хэрлэн дасгалжуулагчтай Б.Мөнхбаяр ахлагчтай ҮБТДС-ийн баг
Эмэгтэй 11 баг гурван хэсэгт хуваагдаж, шигшээ тэмцээнд МУБИС, МУИС, ШУТИС, ХААИС шалгаран үлдсэн. Эндээс МУБИС-ШУТИС хүрэл медалийн төлөө тоглож 3:0 харьцаагаар ШУТИС хожсон бол аваргын алтан медалийн төлөө МУИС-ХААИС өрсөлдсөн. Энэ тоглолтод ХААИС-ийн баг талбайн эздыг 3:1-ээр хожиж, аварга болсон юм.
Универсиадын медальтанууд:
АЛТАН медаль: С.Амгаабазар дасгалжуулагчтай, Б.Бүтэд ахлагчтай ХААИС-ийн баг
МӨНГӨН медаль: Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай, Ш.Мөнхзул ахлагчтай МУИС-ийн баг
ХҮРЭЛ медаль: Ч.Ням дасгалжуулагчтай, Б.Одончимэг ахлагчтай ШУТИС-ийн баг
IV байр: Л.Нарантуяа дасгалжуулагчтай М.Сувдмаа ахлагчтай МУБИС-ийн баг
Эрэгтэй шилдэг тоглогчоор ШУТИС-ийн тамирчин Д.Даваасамбуу эмэгтэй шилдэг тоглогчоор ХААИС-ийн тамирчин Б.Бүтэд нарыг шалгаруулан өргөмжлөл, тусгай шагналаар шагнав.
Байгууллагын нэгдсэн дүнгээр:
1-р байр: ХААИС
2-р байр: ШУТИС
3-р байр. МУИС
