ШУТИС -Багшийн туслах оюутан “ клубийн оюутан багш нарт “Удирдан манлайлал ба харилцаа, Заах арга зүйн сургалт” зохион байгуулагдлаа
Багшийн туслах оюутан клуб нь 2011 онд байгуулагдан 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа  ба ШУТИС-ийн нийт оюутнуудын хичээлийн хоцрогдол арилгах , сурлагын түвшин ахиулах зорилготой үнэ төлбөргүй , анги бүрдүүлэлтгүй  хичээлээ явуулдаг .
          Уг клуб нь ШУТИС-ийн төвд болон МехТС-д салбартай , намар хаврын улиралд Математик-I,II , Физик-I,II , ерөнхий Дүрслэх геометр , ГУУС-ийн Дүрслэх геометр , казак оюутнуудад зориулсан Дүрслэх геометр , Хими (ерөнхий , аналитик , органик , органик бус ) , Онолын механик-I,II , Машины эд анги , Машин механизмын онол , Материалын эсэргүүцэл-I,II , Англи хэл , Хэрэглээний механик-I,II зэрэг хичээлүүдийг салбар сургууль тус бүрийн мэргэжлийн ангийн тэргүүний оюутнуудаар мэргэжлийн зөвлөх багш нарын удирдлага дор заалгадаг . Мөн хичээлийн 14,15,16-р долоо хоногуудын бямба гарагуудад 30 онооны шалгалтанд бэлтгэх “Зорилтот хичээл ” явуулдаг клуб юм .
 
Энэхүү сургалтыг улирал бүрийн эхэнд хичээл заахаар сонгогдсон оюутан багш нарт зориулан зохион байгуулдаг ба энэ удаад  2015 оны 3 дугаар сарын 09-нд зохион байгууллаа. Сургалтыг “Удирдан манлайлал ба харилцаа” сэдвээр Оюутны хөгжил , үйлчилгээний албаны дарга Д.Цогзолмаа , “Багшийн заах арга зүй” сэдвээр Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн математикийн тэнхимийн ахлах багш , Багшийн туслах оюутан клубийн сурган заах арга зүйн зөвлөх багш А.Эрдэнэсувд нар явууллаа .
Сургалтанд оюутан багш нар идэвхитэй хамрагдсан ба сургалт хүртээмжтэй , сонирхолтой , үр дүнтэй боллоо.
 
 
“БАГШИЙН ТУСЛАХ ОЮУТАН” КЛУБ