“ГИГАКҮ Текно Парк-Олон Улсын Семинар”-т ШУТИС-ийн төлөөлөгчид оролцов

Япон улс, Нагаокагын Технологийн Их Сургуулийн урилгаар ШУТИС-ийн ЭШТ-ийн проректор Ч.Баасандаш, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн багш Л.Хэнмэдэх, Механик Тээврийн Сургуулийн багш Р.Найдандорж, С.Манас мөн Нагаокагын Технологийн Их Сургуулиас манай сургуульд ажиллаж буй зочин профессор Обиканэ Ясүо нар, 3 сарын 23-наас 24-ний өдрүүдэд “ГИГАКҮ Текно Парк-Олон Улсын Семинар”-т оролцоод ирлээ.

Нагаокагын Технологийн Их Сургууль нь ШУТИС дээр хэрэгжиж буй “Инженер Технологийн Дээд Боловсролыг дэмжих 1000 инженер” төслийн хүрээнд Япон дахь ИДСК-ын тэргүүлэх сургуулиар сонгогдон ажиллаж байгаа юм. МөнШУТИС-ийн Механик Тээврийн Сургууль дээр 2015 оны 3 сарын 2-ны өдөр“ГИГАКҮ Текно Парк” оффисыг нээн ажиллуулж байгаа сургууль юм.

“ГИГАКҮ Текно Парк” олон улсын сүлжээг Монгол улсын ШУТИС-иас эхлэн, Мексик улсын Гүанафатын их сургууль, Вьетнам улсын Ханой Технологийн их сургууль зэрэг нийт 6 улс дахь шинжлэх ухаан технологийн салбарт тэргүүлэгч сургуулиудад суурилуулж байна. Ингэснээр, эрдэм шинжилгээ судалгаанд гарч ирсэн шинэ санаа үр дүнг олон улсын түвшинд гаргахад дэмжлэг үзүүлэн, мөн сүлжээнд холбогдсон тухайн улс дахь жижиг дунд үйлдвэрүүдийг Японы жижиг дунд үйлдвэрүүдтэй холбож иннновацит судалгааг байнга хөгжүүлж, олон улсын түвшинд үнэлэгдэх инженерүүдийг бэлтгэх гол зорилготойгоор ажиллах юм.

Уг семинарт дээрх 6 улсын шинжлэх ухаан технологийн тэргүүлэгч сургуулиудаас нийт 50 гаруй төлөөлөгч нар цуглан уулзаж, тухайнсургуулиас “ГИГАКҮ Текно Парк” олон улсын сүлжээний хүрээнд барих бодлого, цаашдын зорилт, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. 


      Олон улсын нээгдсэн “ГИГАКҮ Текно Парк”-ын мэдээг доорхи хаягаар сонирхоно уу.
·         Монгол улс, ШУТИС, 3 сарын 2-ний өдөр нээгдсэн ГИГАКҮ Текно Паркын мэдээ:
http://www.nagaokaut.ac.jp/j/news/150310_2.html
·         Мексик улс, Гүанафатын Их Сургууль, 3 сарын 6-ны өдөрнээгдсэн ГИГАКҮ Текно Паркын мэдээ:
http://www.nagaokaut.ac.jp/j/news/150316_1.html
·         Вьетнам улс, Ханой Технологийн Их Сургууль, 3 сарын 16-ний нээгдсэн ГИГАКҮ Текно Паркын мэдээ:
http://www.nagaokaut.ac.jp/j/news/150319.html
 
     Японы засгийн газраас хэрэгжүүлж буй ГЛОБАЛ ИХ СУРГУУЛЬ төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар сонирхоно уу.
·         http://www.nagaokaut.ac.jp/e/annai/img/kokusaika_program/sgu-eng.pdf
·         http://www.mext.go.jp/b_menu/houdou/26/09/__icsFiles/afieldfile/2014/10/07/1352218_02.pdf
·         http://www.nagaokaut.ac.jp/e/annai/img/kokusaika_program/sgu-eng.pdf