ШУТИС-ийн оюутан та бүхэнд сайхан мэдээ дуулгах болсондоо таатай байна. Энэ нь юу вэ гэвэл “ШУТИС-ийн хөгжилд оюутан бидний оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан юм. Энэхүү уралдаанд оролцсоноор шинийг олж нээх хүсэл эрмэлзэлтэй, бусдыгаа манлайлан эхний хоёр байрт шалгарсан ШУТИС-ийн шилдэг оюутан таныг “Оюутан-Удирдагч 7” зуны сургалт семинарт оролцох эрхээр шагнана. Уг семинарт ШУТИС-ийн шилдэг 50 гаруй оюутан оролцдог бөгөөд энэ удаагийнх нь Өвөрхангай аймагт зохион байгуулагдна.
Тавигдах шаардлага:
• Оролцох хүсэлтэй оюутан 1, 2-р курсын байх
• Голч үнэлгээ 3.0-с дээш байх
• А4 дээр Arial-12 бичсэн байх
Материалыг 2010 оны тавдугаар сарын 20-31-ний 18:00 цаг хүртэл ШУТИС-ийн Төв Номын сангийн 206 тоот Оюутны Холбооны өрөөнд болон tseegii0313@yahoo.com хаягаар хүлээн авна.
ШУТИС-ийн Оюутны Холбоо
“Ноолуур судлал-2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа
Киотогийн Их Сургуулийн проректор Фүюүки Ишикава болон бусад төлөөлөгчдийг Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар хүлээн авч уулзлаа
“Ноолуур судлал-2026” эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Япон, Италийн эрдэмтэд ШУТИС-ийн удирдлагатай уулзлаа
Талархлын батламж гардууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв