Оюутнууд “Оюутан эргүүл”-д ажиллаа
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг сарын аян зохион байгуулж тухайн дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах их дээд сургуулийн оюутан залуусын оролцоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх "Оюутан эргүүл" ажиллуулсан юм.
ШУТИС-ийн Оюутны холбооны 12 гишүүн, хэв журам, ёс суртахууны “Соёмбо клуб”-ийн 12 гишүүн оюутнууд 2 ээлжээр 5 хоногийн турш хулгай дээрэм, архидан согтууралт, тамхины эсрэг олон нийтийн цагдаа нартай хамтран эргүүлд гарлаа.  
 
Оюутны хөгжил, үйлчилгээний алба Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран оюутан залсуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчилах гэх мэт хамтран ажиллах төлөвлөгөө байгуулан ажилладаг бөгөөд олон талт үйл ажиллагааны нэгээхэн хэсэг энэхүү үйл ажиллагаа боллоо.
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч хариуцсан хэв журмын ахлах, цагдаагийн ахмад Г.Ганбаяр, 8-р хорооны цагдаа н.Ган-Очир нар “Оюутан эргүүл”-д идэвхи, зүтгэлтэй ажилласан манай сургуулийн хамт олонд талархал гардуулж өгөв.
 
Оюутан эргүүлд идэвхи зүтгэлтэй ажилласан нийт оюутнууддаа талархал илэрхийлье.
 
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА