Онолын семинар зохион байгуулав
Эрчим хүчний сургуулийн 55 жилийн ой, эх орондоо “Дулааны инженер” бэлдэж эхэлсний 50 жилийн ойн хүрээнд 2015 оны 3 -р сарын 31-нд ШУТИС-ын Төв номын сангийн хурлын танхимд Дулааны инженерийн салбар “Онолын семинар” зохион байгуулав.
Тус семинарт Монголын Мянганы Сорилтын Сангийн хэрэгжүүлсэн Цэвэр Агаар төслийн сайжруулсан зуухны төслийн хөндлөнгийн бие даасан үнэлгээг хийсэн АНУ-ын “Social Impact” байгууллагын зөвлөхөөр ажилласан,   Байгаль орчин , эрүүл мэндийн мэргэжилтэн, АНУ-ын Берекле хотын Калифорны Их сургуулийн магистрД. Юмчиндоржийн  төслийн үр дүнгийн танилцуулга хийж, докторант Б. Одонхишигийн “Эрчим хүчний хувьсах үүсгүүр ашигласан барилгын халаалтын системийн дулааны аккумляторын судалгаа, боловсруулалт”, докторант С. Базаррагчаагийн “Пенополистирол ба пенополиуретаны шатамхай чанарыг үнэлэх судалгаа” сэдэвт докторын диссертацийн ажлыг тус тус хэлэлцэн ярилцаж ЭХС-ийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр дэмжигдэв.
 
ЭХС Дулааны инженерийн салбар