Монголын их дээд сургуулиудын дунд зохиогддог ШУТИС-ийн Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн Сургууль /БуХС/-ийн профессор Док /Ph.D/., проф. Х.Пүрэвдагва, “Эм Ай Эйч” группын Ерөнхийлөгч, Залуу судлаач-Ирээдүйн манлайлагч” сангийн тэргүүн Д.Жаргалсайхан нарын санаачилсан “Эрдмийн шувуу” шилжин явах цомын төлөө оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2001 оноос хойш жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэхүү арга хэмжээ нь цар хүрээ, ач холбогдолоороо Монгол улсын Эдийн засаг, менежментийн мэргэжлээр суралцагч оюутан залуусын хувьд томоохонд тооцогддог болно.
Энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг арга хэмжээг “МЭДЛЭГИЙН ЭДИЙН ЗАСАГ БА ХӨГЖЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭ ХАНДЛАГА” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Оюутны эрдэм шинжилгээний бага хурал нь хоёр үе шаттай ба 1-р шатны шалгаруулалт нь 2015 оны 3 – р сарын 16-ны өдөр дүнгээ гаргасан. Уралдаанд 9 их дээд сургуулийн 67 оюутны 43 илтгэл оролцсоноос 2-р шатны шалгаруулалтанд 10 илтгэлийг шалгаруулсан.
2-р шатны шалгаруулалт 2015 оны 3-р сарын 30-нд зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Үүнд:
“Шилдэг мэдээлэл боловсруулалт” Ч.Ариунсолонго, Э.Дуламсүрэн, Д.Ачитмаа; “Шилдэг шийдэл” М.Маргадмөн; “Шилдэг зорилго тодорхойлолт” Э.Золбаяр, Б.Насан-Эрдэнэ; “Шилдэг мэдээлэл бүрдүүлэлт” О.Бажинням, Э.Дөлгөөнзул, Д.Хонгорзул; “Шилдэг илтгэх ур чадвар” М.Хулан, Б.Ариубаяр нарын илтгэлүүд тус тус шалгарлаа.
Тэргүүн байр эзэлсэн ШУТИС-ийн БуХС-ийн оюутан Ч.Ариунсолонго, Э.Дуламсүрэн, Д.Ачитмаа, удирдсан багш Л.Цэрэнчимэд
Шагналын сан харьцангуй өндөр байдаг энэхүү эрдэм шинжилгээний хурлаар 1-р байр нэг “Эрдмийн шувуу” цом, диплом, 800000 төгрөг, 2-р байр хоёр диплом тус бүр 300000 төгрөг, үнэ бүхий зүйл, 3-р байр хоёр тус бүр диплом, 200000 төгрөг, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа. Шилдэг илтгэл диплом, 100000 төгрөг бусад 5 илтгэлүүд нь тусгай байрын шагнал болох өргөмжлөл, дурсгалын зүйлээр, удирдагч багш нар өргөмжлөл дурсгалын зүйлс, мөнгөн шагналаар, нийт оролцогчид PMI сургалтын төвийн гишүүнчлэлийн эрх болон сургалтанд хамрагдах эрхээр шагнууллаа.
Ерөнхий ивээн тэтгэгчээр “Mongolian Investment Holding” групп, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Ивээн тэтгэгчээр “Project Management Institute Mongolia” байгууллага ажилласан бөгөөд хамтран ажилласан, ивээн тэтгэсэн байгууллагууддаа талархал илэрхийлье.
ШУТИС-ийн Эрдмийн чуулганы эдийн засаг, менежментийн салбар хуралдаан, “Эрдмийн шувуу” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах комисс.
“Оройн нахиа” оюутны эрдэм шинжилгээний x хуралд амжилттай оролцлоо
“Эмнэлгийн Инженерчлэлийн Ирээдүй” сэдэвт Улсын Анхдугаар Эрдэм шинжилгээний хурлал боллоо
`БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2025`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС “Ажил олгогчдын нэгдсэн уулзалт, өдөрлөг” арга хэмжээ боллоо
“HYPE-OFF” гудамжны, хамтлаг бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээн