ШУТИС-ийн оюутны Физикийн XXVII oлимпиад амжилттай явагдлаа


2014-2015 оны хичээлийн жилийн ШУТИС-ийн Оюутны Физикийн XXVII олимпиадын II-р шат 3-р сарын 29-нд, III-р шат 4-р сарын 4-ны өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.
Уламжлал болгон зохион байгуулагдаж буй уг тэмцээнд салбар сургуулийн нийт 150 гаруй оюутан оролцсоноос нэгдүгээр байранд ЭХС-ийн оюутан Л.Энхзул, хоёрдугаар байранд БАС-ийн оюутан Б.Мэнд-Амар, ЭХС-ийн оюутан Э.Мөнх-Од, гуравдугаар байранд ЭХС-ийн оюутан Б.Даваадорж, БАС-ийн оюутан Э.Цогхүү, Г.Жамъянсүрэн нарын оюутнууд шалгарч диплом, мөнгөн шагналаар шагнууллаа.
 
Олимпиадад оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.