“Оюутан залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль, эрх зүйн туслалцаа сэдвээр” лекц уншлаа
2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр ШУТИС-н  БУХС-н багш, Өмгөөлөгч, хуульч М.Жаргалсайхан “Оюутан залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль, эрх зүйн туслалцаа сэдвээр” лекц уншлаа.
 
 
 
Уг лекц нь оюутан залуусыг болзошгүй аюулаас өөрийгөө хэрхэн авч гарах, хуулийн талаар мэдлэгтэй байснаар та өөрийн алдсан, гээсэн зүйлээ хууль цагдаагийн байгууллагад мэдэгдэх, аливаа зүйлийг жижиг гэж тоохгүй орхиж болохгүй байх, интернетийн орчны гэмт хэрэг гэж юуг хэлж буй зэрэг урьдчилан сэргийлэх асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Тус лекцэнд МХТС-32, ҮТС-13, ЭХС- 3, ГУУС-2 оюутан тус тус хамрагдлаа.
 
 
 
М.Жаргалсайхан багш цаашид оюутан, багш нартаа хууль, эрх зүйн зөвлөгөөг ШУТИС-ийн Блок-03 тоот өрөөнд мягмар гараг бүрийн 11:00-13:00 цагийн хооронд үнэ төлбөргүй өгч байхаар боллоо.
 
 
 
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА