“Сургуулийн үдийн хоол” төслийн сумын загвар сургуулийн гурвалсан гэрээнд гарын үсэг зурж төслийн хөрөнгө оруулагч бнсу-ын “with” төрийн бус байгууллагын ерөнхий захирал лий юнг сүг-ийг бсшуя-наас ”боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнав.

Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам болон БНСУ-ын “WITH” төрийн бус байгууллага хоорондын 2006-2011 он хүртэл хамтран ажиллах хэлэлцээрийн хүрээнд “WITH” төрийн бус байгууллагын 100%-ийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн 58 дугаар дунд сургууль болон Архангай аймгийн “Хүмүүн” цогцолбор 2 дугаар сургуульд “Сургуулийн үдийн хоол” төсөл амжилттай хэрэгжиж байна. БНСУ-ын “WITH” төрийн бус байгууллага Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас санал болгосон сургуулиудаас Булган аймгийн Дашинчилэн сумын дунд сургуулийг сумын загвар сургуулиар сонгон 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төслийн нээлтийг зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна.


ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургууль болон Монгол-Солонгосын хамтарсан Шим тэжээл судлалын төв нь тус төслийн эхнээс гүйцэтгэгч, хамтран зохион байгуулагчаар ажиллаж ирсэн билээ. 

  Сумын загвар сургуулийн төслийн хүрээнд 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Монгол улсын БСШУЯ-нд Булган аймгийн Боловсрол, соёлын газар, БНСУ-ын “WITH” төрийн бус байгууллага болон Булган аймгийн Дашинчилэн сумын сургууль хооронд 2010-2013 онд хамтран ажиллах гурвалсан гэрээг байгуулав.


Гэрээнд гарын үсэг зурах үеэр / БНСУ-ын “WITH” төрийн бус байгууллагын ерөнхий менежер Кван Миран, Булган аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Л.Эгиймаа болон Булган аймгийн Дашинчилэн сумын сургуулийн захирал Ю.Цогмандах/

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний загвар нь улсын хэмжээнд үдийн хоолны үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай СХҮҮ-ний үндсэн зарчим, гал тогоо, үйлчилгээний хэлбэр зэрэг олон улсын жишгийн үйлчилгээтэй шууд танилцах боломжийг олгож байна. Нөгөө талаар цаашид СХҮҮ-г бүрэн нэвтрүүлэхэд бодит туршилтын обьект болж буйгаараа онцлог, ач холбогдолтой юм.

Мөн энэ үеэр манай улсад мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж бэлтгэх, сургуулийн хоол үйлчилгээг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн БНСУ-ын “WITH” төрийн бус байгууллагын ерөнхий захирал хадагтай Лий Юнг Сүг-д БСШУЯ-ны “БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдгийг БСШУ-ны сайдын зөвлөх С.Төмөр- Очир гардуулав

“БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол, тэмдэг гардуулах үеэр

2010.05.26

Монгол-Солонгосын хамтарсан Шим тэжээл судлалын төв