Монголын оюутны холбооны Ерєнхийлєгч Ч.Ганхуягийн "Зууны мэдээ" сонинд өгсөн ярилцлага

Б.Эрхэс

Монголын оюутны холбооны Ерєнхийлєгч Ч.Ганхуягтай ярилцлаа.

-“Хас” банкийг vvсгэн байгуулагч, “Тэнгэр” санхvvгийн нэгдлийн ерєнхийлєгч Ч.Ганхуяг Монголын оюутны холбооны ерєнхийлєгчєєр сонгогдсонд гайхаж байлаа…?

-Би банкинд ажилладаг байхдаа ч ямагт залуучуудттай ажилладаг байлаа. Сургуулиудад байр саваа тохижуулахад нь зээл єгєх, оюутнуудад сургалтын тєлбєрийн зээл олгох зэргээр байнга оюутан залуучуудтай ойр ажиллаж ирсэн. Тийм учираас энэ байгууллагад ажиллахыг хvссэн. Энэ холбоог арай илvv саруул, улс тєрждєггvй болгож зєв тийш нь чиглvvлье гэж зорилго агуулж єрсєлдєхєєр шийдсэн.

-Монголын оюутны холбооны талаар олон яриа байдаг. Ялангуяа оюутны холбоог оюутан хvн удирдах ёстой гэж vздэг хvн олон шvv дээ…?

- Энэ яриа намайг сонгогдохоор єрсєлдєж байхад ч гарч байсан. Миний бодлоор оюутан хvн хичээлийнхээ хажуугаар холбоог удирдаад улс тєрчидтэй, засгийн удирдлагуудтай холбогдож ажиллахад бэрхшээлтйэ байх. Миний ємнєх хvн ч оюутан байгаагvй. Тийм учираас би уламжлалыг эвдээд, оюутан хvний суудлыг булаачихсан гэж ойлгохгvй байна.

-Оюутнууд хэт их улс тєрждєг гэсэн яриа байдаг. Та ч тvрvvн хэллээ. Энэ байгууллага хэт улс тєржихгvй, зєв замд нь оруулах тухай бодож байгаа гэж. Ер нь монголын оюутны холбоо улс тєртэй ойр байх хэрэгтэй байна уу?

-Оюутнууд хэтэрхий хоосон улс тєрждєг. Хоосон гэж хэлж байгаа минь ч учиртай. 30-40 найз нєхдєє цулуулаад аль нэг улс тєрч дээр очоод би оюутнуудыг хєдєлгєе, бужигжуулъя, гэх мэт зуршилтай болчихож. Оюутнууд маань зєвхєн єєрийнхєє автобусны мєгийг, дотуур байрныхаа болохгvй байгааг гэхээсээ илvv нийгэмд болж бvтэхгvй байгаа зйvлтэй тэмцдэг байгаасай. Тэмцэнэ гэдгийг арай єєрєєр хэлбэл, vр дvн гаргахуйц хэмжээнд дарга нартай, ах, эгч нартай уулзаад, нэгдсэн дуу хоолойгоо гаргадаг баймаар байна.

-Таны ярианаас єнєєгийн оюутнуудад сэтгэл дундуур байдаг юм шиг анзаарагдлаа. Vvнийг єєрчилхийн тулд хэлээд болчихгvй, тодорхой ажилыг хийх ёстой. Тэр ажилыг эхлvvлэх хvн нь та гэж би бодож байна. Та Монголын оюутны холбооны ерєнхийлєгч болсноосоо хойш ямар ажлыг эхлvvлээд байна…?

-Тvрvvн би зах зухаас нь хэлчихлээ. Жишээ нь, Америкийн нэгэн хєтєлбєрийн www.vittana.org хаягаар ороод vзvvрэй. Монгол оюутнууд энэ сайтаар ороод зээл авах боломжтой. Сайтад єєрийнхєє танилцуугыг хийнэ. Чиний танилцуугыг уншсан хvмvvс кредит картаараа чамд хандив єгч, тvvнийг нь “Хас” банк оюутнуудад єгч, сургалтын тєлбєрт нь дэм болдог байх жишээтэй. Энэ бол залуучуудын тєлєє хийж байгаа нэг ажил минь. Сvvлийн vед гадаадад сурч байгаа оюутнууд эх орноосоо хvйн холбоогvй юм шиг загнах болж. Шороо тоосондоо дарагдсан, халтар монголчууд хэвээрээ л байгаа юм байна шvv дээ. Тэгэхээр эх оронч vзлийг залуучуудад тєлєвшvvлхийн тулд гадаадад сурч байгаа оюутнуудыг цуглуулаад Монголд форум хийе л дээ. Энэ мэтээр би залуучуудын ухамсартай ажилламаар байна. Би єнєєдєр монголын оюутны холбоог байртай болгоно, зээл олгоно, сургалтын тєлбєрийг хєнгєлнє, удирдах тогтолцоог єєрчилнє гэх мэт юм хийж болно. Гэхдээ 2 жилийн дараа би энэ ажлаа дараагийн хvндээ шилжvvлэхэд сэтгэхvй нь єєрчлєгдчихсєн байгаасай л гэж хvсч байна.

-Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж сонгуулийн vеэр оюутнуудыг цалинтай болгоно гэж амлаж байсан. Та санхvvгийн хvн. Тэгэхээр илvv бодитой хариулт єгєх байх. Энэ мєнгийг єгєх боломж бий юу. Хэрэв боломж байгаа бол нэхэх цаг нь болсон юм биш vv?

-Оюутны холбооны ерєнхийлєгчийн байр суурь Ганхуяг гэдэг хувь хvний vзэл бодлоос єєр байж болох юм. Миний бодлоор тэр хvн сонгуульд дэвшихдээ шууд єєрийнх нь мэдэлд хамаарахгvй юмыг амласан нь буруу. Энэ амлалт, Их хурал, Засгийн газар, тєсєв мєнгєтэй холбоотой. Гэхдээ нэгэнт амлачихсан юм чинь Засгийн газрын энэ асуудлыг хариуцдаг сайд нартай, их хурал дахь бvлгvvдтэй ажиллаж, бvтээх талаар ажил хийж байгаа болов уу гэж найдаж байна.
    Ер нь бол стипент єгєх жишиг байдаг. Гэхдээ vvний монгол хувилбарыг нь олох хэрэгтэй. Эхний ээлжин стипент гэхээсээ илvvтэй сургалтын тєлбєрийг нь даачихвал цалин єгч байгаатай єєрцгvй. Нєгєє талаас оюутан бvрт ном, ширээний компьютерийг нь гардуулчихвал бас нэг хувилбар болно. Сар болгон бэлэн мєнгє аваад бааранд ордог эсвэл хонхны баяраа тэмдэглэчихдэггvй амьдралд нь хэрэгтэй юм байлгах нь илvv.

-Оюутны автобусны зардал тєрєєс 18 тэрбум тєгрєг зарцуулдаг. Энэ мєнгєєр 3 хотхон байгуулах боломжтой юм. Оюутнуудыг автобусаар vнэгvй явуулж байхын оронд ємнєх 7000 тєгрєгєєр билет авдаг байсныг нь сэргээгээд, тєрєєс гаргаж байгаа 18 тэрбумаар арай єєр бvтээн байгуулалт хийж болохгvй гэж vv?

-18 тэрбум тєгрєг оюутны хармаанд биш, автобусны компаниудад очиж байгаа. Гэхдээ би оюутнууд 10 мянгаар билетээ авъя. Оронд нь єєрсдєдєє хэрэгтэй бvтээн байгуулалт хийе гэж хэлж байгаа. 18 тэрбум тєгрєгєєр 100 айлын дєрвєн орон сууц, нэг сургууль барьчихаж болох юм байна. Эсвэл 2000 оюутны дотуур байр барьж болно.

-Бид чанартай дээд боловсролын тухай олон жил ярилаа. Тиймээсч энэ жилээс тєрийн ємчийн их, дээд сургуулиудыг нэгтгэж байгаа. Таны бодлоор энэ бvхэн хувийн сургуулиудад яаж нєлєєлєх вэ?

-Их, дээд сургуулиудыг нэгтгэж байгаагийн хамгийн гол зорилго нь чанарын тєлєє. Тэгэхээр єрсєлдєєн гэдэг чанарын гол шалгуур учраас хvссэн хvсээгvй хувийн сургуулиуд нэгдэх нь нэгдэж, цєєрч л таараа.

-Та 165 мянган хvний тєлєєлєл болсон залуучуудын байгууллагыг удирдаж байгаагийн хувьд єнєєгийн залуучуудыг хэрхэн дvгнэх вэ?

-Залуу насанд юмыг дараа хийнэ гэж хойш тавьж  суумааргvй байгаа юм. Монгол улсын иргэн болж тєрсєн л бол эх орныхоо ємнє хvн болгон хариуцлага vvрдэг гэдгийг ухамсарламаар байна. Би нэг л жишээ хэлье. 1991 онд би Хєрєнгийн биржид ороход хальт мульт англи хэлтэй болчихсон байлаа. Ажилд ороод удаагvй байхдаа би гадаад зєвлєлийнх нь орчуулагч болоод ажиллаж байсан. Тэр vед надад англи сонин уншиж, телевиз vзэх боломж байгаагvй. Хуучирсан Битлз, Бонемийн хуучин пянз л сонсдог байсан. Гэтэл єнєєдєр 20 жилийн дараа сургууль болгонд англи хэлний хичээл ороод байхад залуучууд англи хэлгvйл байна.

“Зууны мэдээ” сонины 2010 оны 5 дугаар сарын 27-ний дугаар ¹122 (3499)