Дэлхий нийтээр тамхи татахгүй өдөр

"ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ТАМХИНЫ  ХОР
ХӨНӨӨЛӨӨС СЭРГИЙЛЬЕ!"

      Өнөөдөр буюу 5/31 нд Өргөө кино театрын урд талбай  дээр 11.00-13.00 цагийн хооронд “Охид эмэгтэйчүүдээ тамхины хор хөнөөлөөс сэргийлье” уриатай өдөрлөг явагдана.

•    Өдөрлөгийн үеэр 8-12 насны хүүхдүүдийн дунд  “Тамхигүй гэр бүл ” сэдэвт зургийн уралдаан болно. Түрүүлсэн 2 хүүхэд дуртай киногоо сонгон үзэх эрхийн бичгээр шагнагдана.

•    10.00-12.00 цагийн хооронд тамхины иш түүх уралдаан зарлах ба 12.00-12.40 минутын хооронд цуглуулсан ишийг жигнэн авч түрүүлсэн хүнд Өргөө кино театр дээр гарч буй дурын киногоо үзэх хос билет мөн POP CORN, COCA COLA  үнэгүй авах   эрхийн бичгээр шагнагдана.

•    Мөн өдөрлөгийн үеэр 3,4 дүгээр хорооллын эцэсээс “Аз” хүүхдийн их дэлгүүр хүртэл тамхиа татахгүй байх машины стикер, зурагт хуудас тараах материал тараана.


Та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна!!!


Танд өгөх мэдээлэл
Дэлхий дээр тамхинаас үүдэлтэй өвчний улмаас 7 секунд тутамд 1 хүн буюу жилд 5 сая хүн нас барж байна. Тамхичдын 50% нь тамхинаас үүдэлтэй өвчний улмаас нас бардаг байна.

Тамхи татдаг хүний биед богино хугацаанд үүсэх нөлөөлөл:
•    Нүд, ам,хоолойн салстыг цочроож хорсгоно
•    Амнаас тамхины үнэр үнэртэнэ
•    Шүд, хуруу гар шарлана
•    Тархины хүчилтөрөгчийн хангамж багасна
•    Уушигны хүчилтөрөгчийн хангаж муудна
•    Зүрхний ажиллагаа хурдсаж, цусны даралт ихэснэ
•    Судсыг нарийсгаж, нүүрийг үрчлээтүүлнэ
 Тамхи татдаг хүний биед удаан хугацаанд үүсэх нөлөөлөл:
Хүний бүхий л эрхтэн системд нөлөөлөөд зогсохгүй хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог.
•    Уушигны хорт хавдараар өвчлөх магадлал 22 дахин их
•    Амны хөндийн эрхтэнгүүдийн хорт хавдар 6-27 дахин их
•    Улаан хоолойн хорт хавдар 12 дахин их
•    Залгиурын хорт хавдар 810 дахин их
•    Ходоодны хорт хавдар 23 дахин их их тохиолддог нь нотлогдоод байна.
Тамхи ба эмэгтэйчүүд
•    Тамхи сарын тэмдэгийн мөчлөгт өөрчлөлт оруулна.
•    Цэвэрших үйл явцыг 2 жилээр урагшлуулна.
•    Жирэмсэн эмэгтэй зулбах, үргүйдэл үүсэх эрсдэл  их
•    Жирэмсний болон төрөлтийн хүндрэл үүсгэнэ.
•    Зүрхний өвчний эрсдэл 10 дахин их байдаг.
•    Хөх, өндгөвч,умайн хорт хавдарууд үүснэ.   

Зохион байгуулагч: Баянгол эрүүл мэндийн нэгдэл
Тамхидалтын эсрэг хамтрагч: MailMarketing
www.bgemn.ubhealth.mn
Утас: 365036
Факс: 362530
E mail:  bgemn@ubheаlth.mn


ЗХШҮГ