ШУТИС-ийн Е-Нээлттэй Институтын Виртуал технологийн тэнхимээс зохион байгуулсан “Information and Media Technology-2015” эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө
ШУТИС-ийн Е-Нээлттэй Институтын Виртуал технологийн тэнхимийн “Information and Media Technology-2015” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2015 оны 4 дүгээр сарын 16-нд ШУТНС-ийн Е-405 өрөөнд амжилттай зохион байгуулагдлаа.
Эрдэм шинжилгээний хуралд:
· Боловсролын салбар дахь мэдээллийн технологи, програм хангамж, 3D принтер, инноваци;
· Виртуал болон хөдөлгөөнт сургалтын технологи, сургалтын орчин;
· Нээлттэй боловсрол,зайн сургалтын үр дүнтэй хэрэглээ, арга зүй;
· Сургалт арга зүйн инноваци - Багшлахуй, суралцахуйн хөгжил, боловсролын салбарт мэдээлэл харилцааны технологи нэвтрүүлэхэд тулгарч буй асуудлууд, техник технологийн шинэчлэл гэсэн чиглэлээр илтгэлүүд хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлсэн илтгэлүүдээс ахлах багш Г.Ганчимэг “Түүхэн бичиг баримтын дүрсний боловсруулалт” илтгэлээр 1-р байрт, программист Ц.Түвшинтөгс “Дүрсэн дэх объект илрүүлэх аргачлал боломжууд” илтгэлээр 2-р байрт, багш М.Өлзий-Орших, П.Энхтайван нар “3D хэвлэгчийг сургалтанд ашиглах” илтгэлээр 3-р байрт, программист Б.Билгүүн “Их хэмжээний өгөгдлийг боловсруулах аргачлалууд, харьцуулсан судалгаа” илтгэлээр тусгай байрт тус тус шалгарлаа.
Тус хуралд оролцсон нийт илтгэлийг эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэлд нийтэлж нийтийн хүртээл болгоно. ШУТИС-ийн Е-Нээлттэй Институтын профессор багш нар болон программистуудад цаашдын сургалт, эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.


Виртуал технологийн тэнхим, Е-Нээлттэй Институт
2015.04.16
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
Англи хэлний эрчимжүүлсэн сургалт амжилттай зохион байгуулагдав
ШУТИС Япон улсын Олон Улсын Харилцаа, Хөгжлийг Дэмжих Нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа