Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Боловсролын газар, Монголын их дээд сургуулиудын концерсиум, Монголын хувийн их дээд сургуулиудын холбоо, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбоо, “Мишээл Групп” ХХК хамтран Монголын боловсролын салбарын үйл ажиллагааг сурталчилах, их дээд сургууль коллежид элсэгчдэд мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор 8 жилдээ зохион байгуулагдсан “БОЛОВСРОЛ, ШИНЭЧЛЭЛ 2015” нэгдсэн үзэсгэлэн 2015 оны 4 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд боллоо.
Энэ нэгдсэн үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн сургууль, МСҮТ болон гадаадын их дээд сургууль, хэлний сургалтын төв, сургалт судалгааны нийт 97 байгууллага оролцож өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах, сургалтын хөтөлбөр болон мэргэжил сурталчилах, танилцуулга тараах, урлагийн тоглолт гэх мэт элсэгчдэд зориулсан олон үйл ажиллагаа зохион байгууллаа.
Тус үзэсгэлэнд ШУТИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний алба, Сургалтын бодлого, зохицуулалтын газар, Инженер технологийн дээд боловсролын төсөл, Шинжлэх ухаан, технологийн ахлах сургууль, Коссен загварын Технологийн дээд сургууль тус үзэсгэлэнд оролцож шинээр элсүүлэх мэргэжлийн танилцуулга болон 5000 гаруй сурталчилгааны материал тарааж сонирхсон асуултанд харилт өглөө.
“БОЛОВСРОЛ, ШИНЭЧЛЭЛ 2015” олон улсын болон дотоодын их, дээд сургуулиудын нэгдсэн үзэсгэлэн яармагт амжилттай оролцож зохион байгуулах комиссоос батламж гардан авлаа.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
Сургалтын бодлого, зохицуулалтын газар