Монгол Улсын Их хурлын даргын ивээл дор явагддаг Эврика 2015 бакалавр оюутан залуу багш нарын Эрдэм Шинжилгээний Техник технологи, мэдээллийн технологийн салбар хуралдаан 2015 оны 3 сарын 31-нд Монголын Залуучуудын Холбооны хурлын танхимд болж өндөрлөлөө. Хуралд 13 их, дээд сургуулийн 16 багш, 16 бакалавр оюутны илтгэл сонгогдон хэлэлцэгдсэнээс
Бакалавр оюутны ангилалд
I байр МХТС Камерийн хяналттай роботын удирдлагын дизайн
Илтгэгч: Б. Энхдаваа, Б.Сосорбурам, Х. Золзаяа /ЭС-4 курс/
Удирдагч: док (Ph.D) Ц.Хүрэлбаатар /ЭС-ийн салбарын ахлах багш/
II байр МХТС GPS-д суурилсан хяналтын систем
Илтгэгч: Э. Базаррагчаа/МТ-4 курс/ З.Төрболд, Б.Бат-Эрдэнэ , Ц.Ганхүү,
Э.Самбуу-Ёндон, Галбадрах /МТ-3 курс/
Удирдагч: Н.Анхбаяр ,С.Өлзийбаяр /МТ-ийн салбарын багш
III байр МХТС Мобайл ухаалаг системийн хөгжүүлэлт
Илтгэгч: Б.Содбилэг, Э.Батхуяг, Б.Саранхүү, Б.Алтан-Од /MT-3 курс/
Удирдагч: Б. Золзаяа, П.Нарангэрэл /МТ-ийн салбарын багш/
Багш нарын ангилалд
I байр МХТС Периметр хамгаалалтын системд салхины нөлөөгөөр үүсэх хуурамч дохиоллыг багасгах нь
Илтгэгч: Доктор (Ph.D) А.Одгэрэл /ЭС-ын ахлах багш /
илтгэлүүд тэргүүн байр эзэллээ. Сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж амжилттай оролцсон эрхэм оюутнууд, багш, удирдагч багш нартаа Сургуулийн Захирлын Зөвлөлийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Шалгарсан 1-р байрын илтгэлүүд Төрийн ордонд 4 сарын 17-нд болох нэгдсэн хуралд тавигдcан юм.
ШУТИС-д UNESCO-ICHEI тэргүүтэй байгууллагуудын төлөөлөгчид зочлов
Монгол улс дахь Францын элчин яаманд ШУТИС-ийн ректор Т.Намнан зочиллоо
“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа