Японы 1400 жилийн түүхтэй Гагакү ордны хөгжмийн үзүүлэх тоглолт боллоо
Японд ордны хөгжим гэдгээрээ уламжлагдан ирсэн хөгжим. Японы онцлог бүхий дуу бүжиг нь ойролцоогоор 1400 жилийн өмнө буюу МЭ 600 оны үед Азийн улс орнуудаас орж ирэн хөгжим бүжигтэй нэгдэж, Хэйангийн үед үүсэн урлаг юм. Түүнээс хойш хэлбэрээ өөрчлөлгүй өнөөг хүртэл тухайн үеийн байдлаа хадгалан ирсэн дэлхийд ховор хөгжим билээ. Гагакүг хөгжимдөх төрөл нь ерөнхийдөө Кангэн (найрал хөгжим), Ёомоно (дууны хөгжим), Бүгакү (бүжиг) гэх 3 төрөл байдаг.
Японы Токио хотын Гагакү хааны ордны хөгжимийн үзүүлэх тоглолт 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ШУТИС-ийн Хурлын танхимд болж Этэнракү –хуримын үеэр эхнэр, нөхөр хундаг зөрүүлэх ёслолын ая, Байро-дайны ялалтыг бэлгэдэх, тэмдэглэх үед хөгжимддөг ая, Үраясү но ми–энх тайвны эрэлхийлсэн сэтгэлийн бүжиг, Ранрёо-Оо- догшин дүртэй гоёмсогоор чимэглэсэн баг өмсөж сүр жавхлантай бүжиглэдэг бүжиг, Чоёгэйши-тоглолтын хаалт болгон тоглодог төгсгөлийн аяыг тоглож үзүүлсэн бөгөөд ШУТИС-ийн оюутнууд “Миний сайхан ээж” дууг хөгжимчидтэй хамтран дууллаа.
Уг тоглолтыг Гадаад хэлний институтийн техникийн мэргэжлийн оруулга мэргэжлийн оюутнууд, Ази судлалын багш нар болон ШУТИС-ийн оюутан залуус өргөнөөр үзэж сонирхлоо.
Тоглолтын төгсгөлд оролцсон хүн бүрт ил захидал өгч, хөгжмийн зэмсэгийг танилцуулж, хөгжим тоглуулж үзүүллээ.
Мөн уг тоглолтыг хамгийн сайн зохион байгуулсан байгууллагуудыг Япон элчин сайдын яамны хүндэтгэлийн хүлээн авалтанд урьсан бөгөөд Монголын Хүүхдийн ордон, ШУТИС урьсан бөгөөд хүндэтгэлийн хүлээн авалтанд  ОХҮА-ны даргыг хавсаран гүйцэтгэгч Д.Цогзолмаа оролцлоо.

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА