Солонгосын их сургуулиудад томилолтоор
ажиллалаа
Проектор Б.Даваасvрэн, Төвлөрсөн номын сангийн захирал Ч.Гульнар, Монголын төрийн их сургуулийн номын сангийн удирдлага 2008 оны 12 сарын 15-аас 22-ны хооронд Солонгосын Чонбукийн Vндэсний Их Сургуулийн урилгаар ажилласан байна. Ажлын зорилго нь Солонгосын их сургуулиудын е-номын сангийн бvтэц, vйл ажиллагаатай танилцах байлаа. Томилолтын хугацаанд Сөvлийн Их Сургууль, Кореа Их Сургууль, Чонбукийн Их Сургуулийн е-номын сангийн зохион байгуулалт , е-номын vйлчилгээтэй танилцаж, ШУТИС-ын Төв номын сан болон Хэлний Боловсролын Сургуулийн Солонгос судлалын профессорын багийн захиалсан мэргэжлийн тайлбар толиудыг худалдан авсан ба Чонбукийн Их Сургуульд ШУТИС-аас докторын сургалтанд суралцаж буй оюутнуудтай уулзаж санал солилцсон болно. Дэлгэрэнгvй мэдээллийг 2009 оны 1 сарын 7-10 болох “E-номын сан- мэдээлэл”- ийн сургалтаар өгнө.
Зургийн цомогтой танилцана уу?
Чонбукийн Их Сургуулийн ректорын уулзалт
Чонбукийн Их Сургуульд томилолтоор ажилласан бүрэлдэхүүн
Чонбукийн Их Сургуулиас ХБС-ийн Солонгос судлалын профессорын багийн захилгаар авчирсан мэргэжлийн толь бичгүүд:
![]() | -Шинжлэх ухааны нэр томъёоны толь -Механик инженерийн нэр томъёоны толь |
Чонбукийн Их Сургуулийн докторын сургалтанд суралцаж байгаа Д.Цэрэндолгор- ЭХИС, С.Одгэрэл- Мэдээлэл технологийн төв, Д.Батдорж- Сургалтын бодлого зохицуулалтын газар, Ч.Нямбаяр- УУИС, Х.Жанчивдорж- ДТС-ийн сургалтын алба, А.Ганпvрэв- МТС, Ц.Хvрэлбаатар- ХМТС, Батцэрэн-ХУС нар нийт ШУТИС-ийн хамт олонд Солонгосоос шинэ оны мэнд дэвшvvлж байна.
Төвлөрсөн номын сан: Мэдээллийн ажилтан О.Ариунжаргал
Цусны донорын өдөрлөг
Rio Tinto Монгол компанийн танилцуулах уулзалтад 400 гаруй оюутан оролцов
“Өглөөний цай” хөтөлбөр хэрэгжүүлэх сургалт зохион байгууллаа
“Алтан гадас” одон хүртсэн багш нарыг хүлээн авч баяр хүргэлээ
ШУТИС-ийн оюутнууд “Тэгш оролцоо – тэгш хүртээмж” дэвжээ тэмцээн