
Материалын эсэргүүцлийн хичээлийн Улсын VI олимпиад 2015 оны 5-р сарын 02-нд болж энэ жилийн Материалын эсэргүүцэл хичээлийн манлай баг, оюутнууд тодорлоо. Нийт 9 багийн 48 оюутан оролцсоноос хувийн дүнгээр тэргүүн байранд ШУТИС-ийн ГУУС-ийн оюутан О.Лувсан 21,6 оноогоор, хоёрдугаар байранд ГУУС-ийн оюутан Д.Мөнхбаяр 25,8 оноогоор, гуравдугаар байранд ШУТИС-ийн МТС-ийн оюутан Б.Элбэгжаргал 24,8 оноогоор, дөрөвдүгээр байранд ХААИС-ийн оюутан Б.Баярмаа 24 оноогоор шалгарлаа. Багийн дүнгээр тэргүүн байранд МТС-ийн баг (багш Н.Даваадорж) шалгарч шилжин явах цом, дипломоор шагнуулав. 2-р байранд ГУУС-ийн баг (багш Ц.Алтанцэцэг) 3-р байранд БАС (багш Ц.Алтанцэцэг) тус тус шалгарлаа. Олимпиадад оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.


Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
Англи хэлний эрчимжүүлсэн сургалт амжилттай зохион байгуулагдав
ШУТИС Япон улсын Олон Улсын Харилцаа, Хөгжлийг Дэмжих Нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв