Аливаа улс орон, аж ахуй нэгжийн хөгжлийн түвшин инновацийн идэвхжилээр тодорхойлогдож буй эрин үед бид амьдарч байна. Инноваци нь өрсөлдөх чадварыг бий болгоод зогсохгүй нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол хүчин зүйл, хөдөлгөгч хүч бөгөөд үйлдвэрлэлийн өсөлтийг хангаж, улмаар эдийн засгийн дэвшилд хүргэдэг болохыг бүх нийтээр хүлээн зөвшөөрч байна. Иймд Монгол улсад мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд төр, шинжлэх ухаан боловсрол, бизнесийн түншлэлийг бэхжүүлэн нийгэмд бүтээлч сэтгэлэгээ, инновацийн соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Монголын Инновацийн 7 хоног” арга хэмжээг Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулиас зохион байгуулж байна.
Хураангуй хөтөлбөр
ӨДӨР |
ГАРАГ |
ҮЙЛ АЖИЛЛАГАА |
ХААНА |
2015.05.11 |
ДАВАА |
“Монголын Инновацийн 7 хоног” арга хэмжээний нээлт |
БСШУЯам |
2015.05.12 |
МЯГМАР |
Инновацийн үзэсгэлэн + Маркетинг Өдөрлөг |
ШУТИС “Open Air” талбай |
2015.05.13 |
ЛХАГВА |
Инновацийн Форум + Инновацийн үзэсгэлэн + Маркетинг Өдөрлөг |
Төрийн ордон + ШУТИС “Open Air” талбай |
2015.05.14 |
ПҮРЭВ |
Инноваци, энтрепрёнершипийн семинар |
ШУТИС Хурлын танхим |
2015.05.15 |
БААСАН |
“ICIED-2015” Олон улсын бага хурал |
ШУТИС Хурлын танхим
|
2015.05.16 |
БЯМБА |
Соёлын арга хэмжээ |
УБ хот
|
2015.05.17 |
НЯМ |
“Монголын Инновацийн 7 хоног” хаалт |
ШУТИС |
Технологи дамжуулалт, инновацийн төв
ШУТИС-д UNESCO-ICHEI тэргүүтэй байгууллагуудын төлөөлөгчид зочлов
Монгол улс дахь Францын элчин яаманд ШУТИС-ийн ректор Т.Намнан зочиллоо
“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа