ШУТИС-ийн Барилгын Инженер, Архитектурын Сургууль нь барилгын отряд зохион байгуулах ажлыг дахин сэргээсний дагуу энэ жил барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалтын дадлагаа отрядын зохион байгуулалтаар гүйцэтгэж байна. Оюутны дадлагыг отрядын зохион байгуулалтаар хийж байгаа явдалд дадлага гүйцэтгүүлэгч компаниуд талархан хүлээн авч дэмжиж байгаа бөгөөд отрядын зохион байгуулалт нь оюутнуудад практик үйл ажиллагааг таниулахад ихээхэн ач холбогдолтой хэмээн дүгнэж байна. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв барилга угсралт, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний “Агни Трейд” ХХК-тай хамтран Архитектурын 3-р курсын “Илгээлтийн 22”-р отрядыг Завхан аймгийн Шилүүстэй суманд ажиллуулахаар болсон. ОХЭДТөвөөс уг дадлага ажилтай холбогдуулан “Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны сургалт”-ыг “Илгээлтийн 22”-р отрядад зохион байгуулсан. Сургалтын зорилго нь отряд дадлага ажлаа гүйцэтгэх хугацаандаа хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дагуу ажиллах. Отряд Шилүүстэйг зорихоосоо өмнө "Агни Трейд" ХХК-ний барилгын объект дээр 7 хоног дадлагажихаар болсон.


Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
Утас: 11-324085
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа
Киотогийн Их Сургуулийн проректор Фүюүки Ишикава болон бусад төлөөлөгчдийг Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар хүлээн авч уулзлаа
“Ноолуур судлал-2026” эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Япон, Италийн эрдэмтэд ШУТИС-ийн удирдлагатай уулзлаа
Талархлын батламж гардууллаа
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо