



|
· 2014 оноос эхлэн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 3 жилийн хугацаагаар семестр болгонд тус их сургуулиас 5 багш, судлаачыг Чангвоны Үндэсний их сургуулийн докторантур, магистрантурын сургалтанд 800 000-1 500 000 воны тэтгэлэгтэйгээр сургаж байна.
· Сургалтанд зориулж UBT сургалтын төвийг ШУТИС-дээр нээж, 15000ам долларын үнэ бүхий 50 ширхэг таблет РС, 1 сервэрийн хамт хандивласан.
· ШУТИС-ийн МехТС-д 200000 воны мехатроникийн лабораторийн тоног төхөөрөмж хандивлаж байгаа.
· Судалгааны ажилд зориулан 20000ам долларын өртөг бүхий хайбрид салхин үүсгүүр, гэрэлтүүлгийн иж бүрдлийг хандивлан, ШУТИС-ийн төв байранд суурилуулан ажиллуулж байна.
· ШУТИС-ийн багш судлаачдыг Чангвоны Үндэсний их сургуульд зочин профессор судлаачаар урьж ажиллуулах шийдвэр гарган 2014-2015 оны хичээлийн жилийн 1, 2-р семестрт эхний 2 багшийг уриад байна.
· 2015 онд багш, ажилтан солилцоогоор ШУТИС-ийн номын сангийн 2 ажилтны зардлыг гарган, Чангвоны Үндэсний их сургуулийн туршлага судлах хөтөлбөрт хамруулан цалинтайгаар ажиллуулж байна.
· ШУТИС-ийн 1 профессорын зардлыг гарган урьж, Чангвоны Үндэсний их сургуульд лекц уншуулах юм.
· Багш ажилтны мэргэжил дээшлүүлэхэд хувь нэмэр оруулан ШУТИС-иас 4 багш, ажилтны зардлыг хариуцан Чангвоны Үндэсний их сургуулийн богино хугацааны сургалтад хамруулсан.
|
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
Англи хэлний эрчимжүүлсэн сургалт амжилттай зохион байгуулагдав
ШУТИС Япон улсын Олон Улсын Харилцаа, Хөгжлийг Дэмжих Нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа