“Posco TJ park” сан 10 оюутанд тэтгэлэг гардууллаа
ШУТИС, БНСУ-ын “POSCO TJ PARK” сан 2013 онд хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгуулж шилдэг 10 оюутанд 700 ам.долларын тэтгэлэг жил бүр олгож байхаар болсон билээ. “POSCO TJ PARK” сангийн тэтгэлэг гардууах ёслол 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр болж БНСУ-ын элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Пак Сэн Вүү, Монгол улс дахь Posco-гийн төлөөлөгчийн газрын дарга Чан Дэ Бён, ШУТИС-ийн ректор Б.Очирбат болон бусад албаны хүмүүс оролцож тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 10 оюутанд тэтгэлэг, сертификатийг нь гардуулан өглөө.
  “POSCO TJ PARK” сан нь азийн залуу удирдагчдыг дэмжих зорилгоор тэтгэлэг олгодог бөгөөд эдгээр 10 оюутныг шалгаруулахдаа ШУТИС-ийн 1-4-р курсийн  инженер технологийн чиглэлээр суралцдаг, сайн сурлагатай, цаашид сургуульдаа үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй залуусыг сонгон авчээ.