“Автомат роботын тэмцээн 2015” улсын хэмжээний тэмцээн УИХ-ын дарга болон ШУТИС-ын нэрэмжит, “Залуу зохион бүтээгч”-ийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын ШУТИС, Нээлттэй Инновацийн лаборатори (OIL), ШУТИС-ын Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “High Tech” клубууд хамтран МХТС дээр 2015.05.22 өдөр техник, технологид сонирхолтой бүх оюутан, сурагчдын дунд амжилттай зохиогдсоноороо онцлог болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд Говьсүмбэр, Дархан-Уул, Төв, Өмнөговь аймгууд болон УБ хотоос ЕБС-ийн сурагчдын ангилалд 15 дунд сургуулийн 26 баг, оюутны ангилалд 9 их, дээд сургуулийн 28 багууд автомат роботын тэмцээний 2 төрөлд хурд хүч, авъяас чадвараа сорин амжилттай оролцсоноос:
Оюутны ангилал:
Тэмцээний шулуун замын төрөлд:
1. Нэгдүгээр байр - ШУТИС-Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн “ҮТС-2” баг
2. Хоёрдугаар байр- Говьсүмбэр аймгийн Политехникийн коллежийн “Оньс-1” баг
Тойрог замын төрөлд:
1. Нэгдүгээр байр - ШУТИС-Эрчим хүчний сургуулийн “Skyline” баг
2. Хоёрдугаар байр -ШУТИС- Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн “ҮТС-2” баг
Сурагчдын ангилал:
Тэмцээний шулуун замын төрөлд:
1. Нэгдүгээр байр - 75-р дунд сургуулийн “Галзуу хурд” баг
2. Хоёрдугаар байр- Монгол Коосэн ахлах сургуулийн “Мөрөөдлийн баг” баг
Тойрог замын төрөлд:
1. Нэгдүгээр байр - Говьсүмбэр аймгийн Политехникийн коллежийн “Электрон жаал” баг Хоёрдугаар байр - Улаанбаатар дунд сургуулийн “Lion Robo” баг
Хөл бөмбөг тэмцээний төрөлд:
Нэгдүгээр байр - Шинэ үе сургуулийн “Шинэ үе” баг
Хоёрдугаар байр – Өсвөрийн залуу зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн “MUSHI” баг
Гуравдугаар байр – Сант дунд сургуулийн “МB” багууд тус тус шалгарлаа.
Роботын “Найдвартай ажиллагаа”-тай багаар оюутны ангилалд ШУТИС-ийн ХШУС-ийн “Electronic” баг, сурагчдын ангилалд УБ хотын 3-р дунд сургуулийн “Technology” багууд, “Шилдэг дизайн”-тай багаар оюутны ангилалд Говьсүмбэр аймгийн “Оньс-2” баг, сурагчдын ангилалд УБ хотын 1-р дунд сургуулийн “Liners” багууд тус тус шалгарлаа.











Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
Англи хэлний эрчимжүүлсэн сургалт амжилттай зохион байгуулагдав
ШУТИС Япон улсын Олон Улсын Харилцаа, Хөгжлийг Дэмжих Нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа