МУИС, МУБИС, Физикийн багш нарын холбооноос зохион байгуулдаг Физикийн улсын багийн олимпиадад манай ахлах сургууль нийлбэр оноогоор тэргүүллээ. Тэргүүлсэн 10 баг жагсаалтаар гарчээ. Олимпиадад орон нутгаас Баян Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь Алтай, Архангай, Өвөрхангай, Өмнөговь аймаг Булган сум, Дархан, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ Зүүнхараа, Төв аймаг, Төв аймаг Цээл сум, Дундговь, Хэнтий, Хэнтий аймаг Биндэр сум, Сүхбаатар аймгийн сургуулиуд болон Улаанбаатар хотын сургуулиуд оролцсоноос ШУТАС-ийн 10,11,12-р ангийн нийт 101 сурагч оролцсон бөгөөд бүх сурагчид мөнгө, хүрэл медалиар шагнагдаж, багаараа улсад ТЭРГҮҮЛСЭН байна. Массын сургалтын чанар багийн олимпиадаар харагдаж, бодит үр дүнг ШУТИС-ийн ахлах сургууль харуулж чадлаа. Физикийн багийн олимпиадад өндөр амжилт үзүүлсэн сурагчиддаа болон багийг бэлтгэж амжилт гаргасан Н.Амгалан, О.Отгонбаяр багш нартаа баяр хүргэе.
Бусад олимпиад уралдааны дүн мэдээ
2015 оны 4-р сарын 20-25-ны өдрүүдэд болж өнгөрсөн Улсын техник технологийн 19-р олимпиадын Дүрслэх урлагийн төрөлд ШУТАС-ийн 12б ангийн сурагч Цэрэнпунцаг 1 байр алтан медаль, 12б ангийн сурагч Энхболд хүрэл медаль,12б ангийн сурагч Байгаль шагналт 4-р байр, 12б ангийн сурагч Хүслэн 11-р байр эзэлж, олон сайхан амжилтуудын эзэд боллоо. Шавь нартаа цаашдаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Мөн нийслэлийн олимпиадуудад манай сургууль амжилттай оролцож 6 сурагч, 2 багш улсын олимпиадад оролцох эрхээ авсан юм.
Сурагчид
Техник технологийн олимпиад:
12 ангийн ШУТАС-ийн 5 сурагч эхний 5-н байр, Улсын олимпиадад орох эрх
Багш нар
Нийслэлийн химийн олимпиад:
Багш Т.Бадамхатан - Хүрэл медаль, Улсын олимпиадад орох эрх
Нийслэлийн Математикийн олимпиад :
Захирал Г.Адьяахүү - Шагналт байр, Улсын олимпиадад орох эрх
Нийслэлийн монгол хэл бичгийн олимпиад:
Багш М.Авирмэд -Хүрэл медаль, Улсын олимпиадад орох эрх
Амжилттай оролцсон багш нартаа баяр хүргэж, улсын олимпиадад нь өндөр амжилт гаргахыг хүсье.
“Ирээдүйн инженерүүд” улсын олимпиад боллоо
ШУТИС-ийн профессор, багш судлаачдын “Эрдмийн чуулган 2025“ Эрдэм шинжилгээний хурал ажилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XXIV ЧУУЛГАН”-ны шилдэг бүтээлийн уралдаан зохион байгуулагдлаа
Эко боловсролын аян 2025 “ШУТИС-ийн цэмцгэрүүд”
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, геологич Д. Тогтохын нэрэмжит “Геологийн хээрийн улсын Х олимпиад”