Сансар судлал, химийн нэрт эрдэмтэд айлчилж байна
     БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн Химийн тэнхимийн проф. др. Чулу /Qilu/, Цинхуа их сургуулийн Сансар судлалын тэнимийн проф. др. Буян / Baoyin / нар ШУТИС-ийн ректор Б.Очирбатын урилгаар тус их сургуульд 2015 оны тавдугаар сарын 26-31-ний өдрүүдэд айлчилж байна. Эдгээр эрдэмтэд өөрийн салбартаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй хүмүүс бөгөөд бидний элэг нэгт Монгол үндэстнүүд юм. 
    Айлчлалын хүрээнд тавдугаар 27-ны 14.00 цагт төв номын сангийн 405 өрөөнд “Технологийн шинэ дэвшлүүд” сэдэвт лекц уншиж багш оюутнуудын сонирхсон асуултанд хариулах юм.
   Дараагийн өдрүүдэд МТС, ХШУС-ийн эрдэмтэдтэй хамтран ажиллах санал солилцож, өөрсдийн судалгааны ажлын үр дүнгүүдээс танилцуулан зөвөлгөө өгнө.