Өнгөрсөн долоо хоногт мэдээллийн технологийн салбарынхан "ICT Expo 2015"-ыг амжилттай зохион байгуулсан билээ. Харин өчигдөр Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбоо үүсч хөгжсөний 94 жилийн ойтой давхцуулан Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын дэвшилтэт технологи танилцуулдаг “ICT EXPO 2015” үзэсгэлэнгийн шилдгийг шалгаруулах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө. Энэ жилийн үзэсгэлэнд 41 компани оролцож дэвшилтэд технологийн шийдлээ танилцуулсан юм.
Шилдэг үйлчилгээ,Шилдэг технологи, Шилдэг санаачилга, Тэргүүний хөрөнгө оруулагч, Шилдэг шийдэл, Шилдэг бүтээгдэхүүн, Хэрэглэгчийн таашаалд нийцсэн үйлчилгээ, Үзэсгэлэнгийн санаачлагатай оролцогч, Үзэсгэлэнгийн өвөрмөц оролцогч, Үзэсгэлэнгийн шилдэг оролцогч Номинациар шалгаруулалт хийж шилдэгүүдийг шалгарууллаа.
ICT-EXPO -2015-д оролцсон ШУТИС-ийн МХТС нь “Шилдэг шийдэл” “Шилдэг технологи” “Өвөрмөц оролцогч” номинацид нэр дэвшсэнээс Электроникийн салбарын багш оюутнуудын бүтээсэн LION ROBOT бүтээл "Шилдэг технологи" номинацийн эзэн боллоо. Шилдэг технологи" номинацийн эзэддээ шилдэг бүтээлээ эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэн дэлгэрүүлэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Үзэсгэлэнд өөрийн оюун ухаанаар бүтээгдсэн инновацийн бүтээлээрээ оролцсон нийт оролцогчиддоо цаашдынх ажилд нь улам өндөр амжилт хүсье.