2015 оны 5 сарын 29-30-ны өдрүүдэд Корпорайт зочид буудлын хурлын танхимд Гарааны бизнес хэрхэн амжилттай эхлүүлэх, удирдах талаарх практик сургалт болох “Start-Up Generation” үйл ажиллагаа явагдав.
Үйл ажиллагаа нь дараах агуулгыг хамарсан бөгөөд гарааны бизнесийн эхлүүлэх сонирхолтой залуус болон судлаачид оролцов.
1. What is going on : Гарааны бизнесийн орчин болон, эдийн засаг, бизнесийн чиг хандлагыг ойлгох, гарааны бизнес тогтвортой бизнес болон хөгжих орчныг тодорхойлох төдийгүй Оролцогч бүр өөрийн ирээдүйн зорилгынхоо зураглалыг гаргах "Future Workshop"
2. What actions required : Монгол улсад гарааны бизнесийн орчныг бүрдүүлэх хүчин зүйлийг тодорхойлох, өөрийн гарааны бизнесээ амжилттай удирдахад шаардлагатай зүйлс
3. What do we need : Гарааны бизнес эрхлэхэд Бидэнд ямар ур чадвар, нөөц хэрэгтэй байгаа талаар олон улсын болон дотоодын туршлагатай зөвлөхүүдийн зөвлөгөө.
4. Where do i fit : Дээрх хэсгүүдийн үр дүнд хувь хүн болон байгууллага Гарааны бизнесийн орчинг бий болгоход, өөрийн бизнесийг амжилттай хэрэгжүүлэх ур чадварыг хөгжүүлэх арга техникийг суралцах зэрэг өргөн агуулгын хүрээнд ажиллав.
Үйл ажиллагааг олон улсын зөвлөх Скотт Маклеод удирдан явуулсан бөгөөд манлайлалыг хөгжүүлэх болон гарааны бизнесийн орчны талаарх олон улсын туршлагатай зөвлөх юм.
Танд Гарааны бизнесээ амжилттай эхлүүлэх, удирдах талаарх онлайн сургалтыг санал болгож байна.
Доорхи линкээр хандана уу.
https://www.udacity.com/course/how-to-build-a-startup--ep245
ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАЛТ, ИННОВАЦИЙН ТӨВ
“Ирээдүйн инженерүүд” улсын олимпиад боллоо
ШУТИС-ийн профессор, багш судлаачдын “Эрдмийн чуулган 2025“ Эрдэм шинжилгээний хурал ажилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XXIV ЧУУЛГАН”-ны шилдэг бүтээлийн уралдаан зохион байгуулагдлаа
Эко боловсролын аян 2025 “ШУТИС-ийн цэмцгэрүүд”
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, геологич Д. Тогтохын нэрэмжит “Геологийн хээрийн улсын Х олимпиад”