2015 оны 6 сарын 6-7-ны өдрүүдэд Монголын чөлөөт ахмадын холбоо, Монголын адал явдалт спорт аялалын холбоотой хамтран жил бүр зохион байгуулдаг спорт явган аялалын Ахмад тамирчдын хотын аварга шалгаруулах тэмцээнд МехТС-ийн дэргэдэх “Тэмүүлэл” клубийн тамирчид амжилттай оролцлоо. Хар усан тохойд болсон тус тэмцээнд ахмадууд 7 төрлөөр өрсөлдсөнөөс уулын оргил булаацалдах болон “Цоглог ахмадууд” сэдэвт бүтээлч даалгаварын тэмцээнд “Тэмүүлэл” клуб тус, тус тэргүүн байр эзэлсэн ба багийн нийлбэр дүнгээр дэд байранд шалгарч Мөнгөн медалийн эзэд болсон юм. “Тэмүүлэл” клубийн тэргүүн, МехТС-ийн эмч, спортын мастер Ч.Ундрал ахлагчтай багийн гишүүддээ баяр хүргэж улсын аварга шалгаруулах тэмцээнд нь амжилт хүсье.
“Тэмүүлэл” клубийн гишүүн, ГХИ-ийн багш Б.Туяа
ШУТИС-д UNESCO-ICHEI тэргүүтэй байгууллагуудын төлөөлөгчид зочлов
Монгол улс дахь Францын элчин яаманд ШУТИС-ийн ректор Т.Намнан зочиллоо
“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв