Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа эрдэмтэн багш нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнагдсаныг БСШУ-ны Сайд Л.Гантөмөр 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр гардуулан өглөө.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор БАС-ийн салбарын эрхлэгч Ц.Дашдорж, МехТС-ийн салбарын эрхлэгч Д.Лханаг, ГУУС-ийн профессор Я.Гомбосүрэн, профессор Ц.Нанзад, профессор С.Цэдэндорж, ЭХС-ийн профессор Б.Намхайням нар шагнагджээ.
“Алтан гадас” одонгоор БУХС-ийн профессор А.Энхбаатар, профессор Б.Энхтуяа, МехТС-ийн тэнхмийн эрхлэгч Г.Чимэд-Очир, ахлах багш Ц.Гантөмөр, Д.Цэцэгмаа, ХШУС-ийн ахмад багш Г.Хишигт, ГУУС-ийн ахлах багш Х.Оюунбилэг, сургалтын мастер Р.Алтанчимэг, ШУТАС-ийн багш Д.Уранцэцэг нар, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар ХШУС-ийн профессор Д.Цэдэнбаяр нар тус тус шагнагдсан байна.
Төрийн дээд одон медалиар шагнагдсан багш нарыг ШУТИС-ийн Ректорын зөвлөл болон бүрэлдэхүүн сургуулийн хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
“Student Samushil Career HUB” төв нээгдлээ
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав