БНЧУ-ын Засгийн газраас 2016/2017 оны хичээлийн жилд монголын оюутнуудад тэтгэлгийн 3 орон тоо олгохоор шийдвэрлэсэн тухай мэдээлж байна.
Үүнээс 2-нь чех хэл дээр сурах бакалаврын болон магистрийн сургалтын үлдсэн 1 – нь англи хэл дээр явагдах үргэлжлүүлэн магистраар буюу докторын сургалтын хөтөлбөр бүхий тэтгэлэг юм.
Санал болгож буй мэргэжлийн чиглэлүүд нь одоо хэрэгжиж байгаа гадаадын хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөс үүдэн гарсан юм. Зарим нэгэн мэргэжлийг чех хэл дээр сурч болно. Жишээлбэл: байгалийн ухаан /геологи, гидрогеологи/ эрчим хүч, экологи, хөдөө аж ахуй, мал эмнэлэг гэх мэт. Эсвэл англи хэл дээр эдийн засаг, хөдөө аж ахуй, мэдээлэл зүй, хүрээлэн буй орчин болон эрчим хүчний мэрэгэжлүүдээр сурах боломжтой.
Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахаар сонирхож байгаа хүмүүс 2015 оны 7 сарын 20-ноос 9 сарын 30 хүртэлх хугацаанд онлайнаар http://registr.dzs.cz/registr.nsf хаягаар бүртгүүлнэ үү.
Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдэд тус хаягаар ороход аливаа нэгэн техникийн асуудал гарвал веб хуудасны админы registr@dzs.cz хаяг руу хандаж болно.
"Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд технологи ба инженерийн шийдлийг ашиглах нь" сэдэвт ЭШ-ний хуралд оролцохыг урьж байна.
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 16- ны 18 цаг хүртэл хүлээн авна
ШУТИС-ИЙН ОЮУТАН ЯПОН УЛСЫН НИЙГАТА ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН СОЛИЛЦООГООР СУРАЛЦАХ БОЛОМЖ
Докторын зэрэг хамгаална
Зорилтот судалгааны төслийн сонгон шалгаруулалтын зар
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв