Сайн байцгаана уу залуусаа !
Өнөөдөр хичээлийн шинэ жилийн эхний өдөр ! хаа сайгүй л хөл хөдөлгөөн, инээд хөөрөөр дүүрсэн байна. Бяцхан хүүхдүүд маань сургуульдаа орж, шинэ оюутан болж буй залуус маань догдлол, хүсэл тэмүүллээр дүүрэн шинэ хичээлийн жилийг угтаж байна.
“ШУТИС-ийн хөгжлийн стратегийн замын зураглал (2012-2021)”-ын хүрээнд судалгааны энтрепренёр их сургууль болон хөгжих зорилтыг хангах, инновацийн эко системийг үүсгэн байгуулах зорилго бүхий Нээлттэй Инновацийн Лаб - OIL(OPEN INNOVATION LAB) төслөөс санаачлан Startup Mongolia байгууллагатай хамтран шинэ хичээлийн жилийн эхний үйл ажиллагаагаа зарлаад байгаа билээ.
9.2нд буюу маргааш бид OPEN HOUSE /Нээлттэй өдөрлөг/ зарласан байгаа. Уг үйл ажиллагаанд :
- OIL хэнд хэрэгтэй вэ ?
- OIL ямар боломж олгож байна
- Design Thinking загварчлах сэтгэлгээ
- Хэрхэн амжилттай PITCH хийх вэ ?
- Code4GreenUb санаачлагын хүрээнд амжилттай яваа багууд, Бүтээгдхүүн танилцуулга.
Маш сонирхолтой үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна.
Мөн нэмж хэлэхэд өнөөдөр 11:30 -с ШУТИС -н хичээлийн шинэ жилийн нээлт дээр бид OIL төслийг танилцуулах болно.

"Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд технологи ба инженерийн шийдлийг ашиглах нь" сэдэвт ЭШ-ний хуралд оролцохыг урьж байна.
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 16- ны 18 цаг хүртэл хүлээн авна
ШУТИС-ИЙН ОЮУТАН ЯПОН УЛСЫН НИЙГАТА ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН СОЛИЛЦООГООР СУРАЛЦАХ БОЛОМЖ
Докторын зэрэг хамгаална
Зорилтот судалгааны төслийн сонгон шалгаруулалтын зар
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв