ШУТИС болон Чусон их сургуультай хийсэн гэрээний дагуу тус сургуулийн эмч нар манай улсад айлчилж Хөвсгөл аймгийн 1038 иргэнд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, оношилгоо, эмчилгээ, мөн хагалгаа зэргийг хийсэн байна. Уг үйлчилгээнд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг болон Хатгал сумын иргэд хамрагдсан юм. Хагалгаа хийх шаардлагатай түрүү булчирхай, урулоги, нүд, хамар, хөхний хорт хавдар мөн нойр булчирхай зэрэг нийт 21 хагалгааг Хөвсгөл аймгийн ард иргэдэд төлбөргүйгээр хийсэн байна.
Мөн энэ үеэр Монгол эмч нарт эмчилгээ, хагалгааны шинэ аргын талаар сургалт зохион байгуулсан байна. Таван хүнд өвчтөнөөс нэг хүнийг сонгон БНСУ-ыд үнэгүй хагалгаанд оруулахаар боллоо. ШУТИС нь Нийгмийн харицлагаа хэрэгжүүлэгч байгууллагын хувьд Чусон их сургуулийн эмч нартай хамтран эмнэлгийн тусламж хэрэгтэй байгаа хөдөө орон нутагт очиж дээрх арга хэмжээг хэрэгжүүллээ.
“Student Samushil Career HUB” төв нээгдлээ
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв