Хөгжиж буй орнуудын Эмэгтэй Эрдэмтэд, судлаачдад олгодог Олон улсын ШЛЮМБЕРЖЕР-ийн нэрэмжит тэтгэлэгийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд дэлхийн олон улсын эмэгтэй эрдэмтэд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан судалгааны ажлаа амжилттай хийсээр ирсэн. Монгол улсаас анх ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн профессор Т.Уранчимэг тус тэтгэлэгт хоёр жил дараалан тэнцэж судалгааны ажлаа амжилттай хамгаалаад ирсэн бөгөөд энэ жил дээрх тэтгэлэгт хамрагдах сонирхолтой эрдэмтэн, судлаачдад зориулан “Дэлхийн боловсрол – Тэтгэлэгт хөтөлбөр” сэдэвт лекц, ярилцлагыг хийх гэж байна.
Шлюмбержер сангийн тухай товч: Schlumberger Foundation – Шлюмбержер сан нь 1954 онд анх АНУ-д байгуулаглсан бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн боловсролд чиглэсэн их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсээр иржээ. 2004 оноос эхлэн хөгжиж буй орны эмэгтэй эрдэмтэд зориулсан ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨХ ФАКУЛЬТЕТ хөтөлбөрийн эхлүүлэн Шинжлэх ухаан, Технологи, Инженерчлэл болоод Математикийн салбарт тэргүүлж байгаа эрдэмтэн судлаач эмэгтэйчүүдэд судалгааны тэтгэлэг олгож эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 68-н орны 405-н судлаач энэ тэтгэлэгийг хүртээд байна.
Лекцийн товч агуулга: Олон улсын нээлттэй тэтгэлэгүүдэд яаж хамрагдах хаанаас эрж хайх талаарх аргачлал, нээлттэй тэтгэлэгүүдэд өргөдөл хэрхэн илгээх, өөрийгөө бэлтгэх арга зүй түүнчлэн хэлний боловсролоо ажлын байран дээрээ бие даан дээшлүүлэх арга, аргачлал.
Та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Хаана: ШУТИС-ийн Т-байрны 207 тоот өрөө
Хэзээ: 2015-оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 16:00 цаг
Зохион байгуулагч: МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ЭМЭГТЭЙ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО
Сонирхсон хүмүүс дараах хаягаар холбогдоно уу.
Uranchimeg Tudevdagva
Professor of Power Engineering School,
Mongolian University of Science and Technology
Fax: +976 11 323579
Phone: +976-99096369
Room: II-517 (Second Campus of MUST)