Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль 2015-2016 оны хичээлийн жилийн магистрантурын сургалтандаа нэмэлт бүртгэл авна. Магистрантурт элсэх хүсэлтэй хүмүүсийг бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд 2015 оны 09 дүгээр сарын 08-наас 09 дүгээр сарын 14-ний өдрүүдэд бvртгэнэ.
Магистрантурт элсэгчдээс гадаад хэлний (орос, англи хэл) болон мэргэжлийн шалгалт авна.
Магистрантурт элсэн суралцах хvсэлтэй хvмvvс дараах материалыг бvрдvvлж ирнэ. Үүнд:
· Иргэний vнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
· Бакалаврын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар /дүнгийн хавсралтын хамт/
· 3х4 харьцаатай цээж зураг (2 хувь)
· Бvртгэлийн хураамж 5000₮ /Голомт банк 1102928189 дансанд тушаасан төлбөрийн баримт/
АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨРИЙН АЛБА
Манай хаяг: ШУТИС-ийн T байрны 306 тоот єрєє
Харилцах утас: 322126 Web: http://www.must.edu.mn/