|
Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль 2015-2016 оны хичээлийн жилийн докторантурын сургалтанд нэмэлт элсэлт авна.
Докторантурт суралцах хүсэлтэй хүмүүс ШУТИС-ийн Т байрны 306 тоот өрөөнд 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл дараах бичиг баримтуудыг бүрдүүлж ирнэ.
Үүнд:
· Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
· Бакалавр, магистрын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар /дүнгийн хавсралтын хамт/
· 3х4 хэмжээтэй цээж зураг (2 хувь)
· Судалгааны ажлын агуулга, чиглэл зорилгын талаар бичсэн товч реферат
· Бүртгэлийн хураамж 10000₮ /Голомт банк 1102928189 тоот дансанд тушаасан баримт/
Шинээр элсэгчдийн гадаад хэлний түвшин тогтоох болон мэргэжлийн шалгалтууд дараах хуваарийн дагуу явагдана.
Гадаад хэлний (орос, англи) шалгалт Т байрны 207 тоот өрөөнд болно.
(Жич: Өмнөх шалгалтанд орж амжаагүй хүмүүс тус шалгалтанд орно.)
Мэргэжлийн шалгалт (ярилцлага) бүрэлдэхүүн сургууль дээр зохион байгуулагдана.
Шалгалтанд авч ирэх зүйлс:
АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨРИЙН АЛБА
|
|
|
|
Хаяг: ШУТИС-ийн Т байрны 306 тоот өрөө
Холбогдох утас: 322126, Web: http://www.must.edu.mn/
|
"Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд технологи ба инженерийн шийдлийг ашиглах нь" сэдэвт ЭШ-ний хуралд оролцохыг урьж байна.
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 16- ны 18 цаг хүртэл хүлээн авна
ШУТИС-ИЙН ОЮУТАН ЯПОН УЛСЫН НИЙГАТА ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН СОЛИЛЦООГООР СУРАЛЦАХ БОЛОМЖ
Докторын зэрэг хамгаална
Зорилтот судалгааны төслийн сонгон шалгаруулалтын зар