Австри Улсын Вена хотноо Европ Ази номхон далайн улсуудын их дээд сургуулиудын сүлжээ EURASIA-PACIFIC UNINET-ийн тавдугаар нэгдсэн хуралдаан 2015 оны 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд боллоо. Энэ жил EURASIA-PACIFIC UNINET-ийн 15 жилийн ой тохиож байна. Хуралд Австри, ОХУ, БНХАУ, Узбекистан, Бутан, Непал, Пакистан зэрэг гишүүн орнуудын төлөөлөгчид, Монголоос ШУТИС, МУИС, ХААИС, ШУА, СУИС, ЭМШУИС-ийн удирдлагууд оролцлоо. Хурлын үеэр Австри, Монгол эрдэмтдийг эгнээндээ багтаасан олон улсын төслүүд, тэдгээрийн үр дүнгийн талаар хэрэгжүүлж буй байгууллагууд нь танилцуулсан юм. ШУТИС-ийн ректор профессор Б.Очирбат баяр хүргэж үг хэлэхдээ EURASIA-PACIFIC UNINET их сургуулиудын сүлжээ нь боловсрол, шинжлэх ухаан, соёлын хүрээнд хамтарч ажиллах зорилгоо амжилттай биелүүлж байгааг дурдаад хурлын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм. Дашрамд дурдахад EURASIA-PACIFIC UNINET төслөөр 2003-2015 онд 600 мянга гаруй евроны тэтгэлэгт нийт 200 гаруй судлаач багш нар Монголын ИДС-аас хамрагдаад байна.
“Student Samushil Career HUB” төв нээгдлээ
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав