ШУТИС нь ХБНГУ-ын Дармштадтын ТИС-тай /ДТИС/ 1995 оноос гэрээ байгуулан ажиллаж байна. Хамтын ажиллагааны 20 жилийн хүрээнд 2015 оны 6 дугаар сар 18-аас 25-д Дармштадтын ТИС -ийн ректор профессор Ханс Юрген Преомел ДТИС-ийн ГХХАГ-ын дарга Др.Зонтаг-Крупын хамт хүрэлцэн ирлээ. Мөн профессор Ханс-Дитер Албер хэрэглээний математикийн чиглэлээр хамтарсан семинар 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан юм.
Герман хэлний Германы их дээд сургуульд шууд суралцах эрх олгох шалгалтыг 2002 оноос жил бүр ДТИС-ийн багш ШУТИС-д ирж авсан ба ЭХИС-ийн профессор Дашдорж ДТИС-ийн профессор Глезнертэй электроник, компьютерийн чиглэлээр ажиллаж, германы загвараар практикт түшиглэсэн, инженерийн сургалт явуулсан, бакалавр, магистр, докторын зэрэг олгодог сургалтуудад залуу багш, оюутнуудыг хамруулсан билээ. Айлчлалын үеээр ШУТИС Ханс Юрген Преомелд хүндэт профессор цол олгосон ба Германд төгсөгчдийн уулзалтыг ДААД Клубээс зохион байгуулав. Ректор Ханс Юрген Преомел жил бүр ШУТИС-ийн 2 залуу судлаачийг Дармштадтад богино хугацааны сургалтад урьж байгаагаа мэдэгдэв. Мөн ШУТИС-ийн оюутан, магистрант, докторантуудад 1-2 семестер солилцоогоор ДТИС-д суралцах боломж нээлттэй байгаа билээ.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа
“Open Campus – 2025” нээлттэй өдөрлөг амжилттай боллоо
“ГАЗРЫН ТОСНЫ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээ байгууллаа.