ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн үүсч байгуулагдсаны 40 жилийн ойг тус сургуулийн хамт олон 10 сарын 1, 2-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Технологийн сургуулийн ойн баярын хуралд ШУТИС-ийн Ректор Б.Очирбат оролцож баярын халуун мэндчилгээ дэвшүүлж сургалтын үйл ажиллагаанд нь зориулж зөөврийн компьютер болон проектор бэлэглэв.


Мөн ШУТИС-ийн “Хүндэт профессор” цолоор тус сургуулийн Эрчим хүчний тэнхимийн тэргүүлэх профессор Н.Ёндонжамц, “Эрдмийн зөвлөлийн шагнал”-аар Технологийн сургуулийн захирал С.Эрдэнэбат, СШУТ-ийн дэд профессор, доктор Д.Болор-Эрдэнэ, “Ректорын нэрэмжит шагнал”-аар Сургалт эрхэлсэн дэд захирал Ш.Сүхээ, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч С.Давааням шагнагдсаныг гардуулан өгсөн байна. Тус сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдмийн баяр-Эрдэмтний өдөр”-ийн хүндэт зочноор ШУТИС-ийн профессор, шинжлэх ухааны доктор, профессор Ц.Нанзад уригдсан оролцож Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй үе үеийн шавь нарын төлөөлөл нь хүндэтгэл үзүүлэв.

Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв