EZCON ХХК нь 6 дахь жилдээ амжилттай суралцаж буй сурлагын дүн сайн оюутнуудыг сонгон тэтгэлэг олгож байна. Тус байгууллага жил бүр тэтгэлэгт хамрагдаж буй оюутнуудынхаа тоог нэмэгдүүлэх зорилготой. Өмнөх жилүүдэд 4-5 оюутанд сонгон 100%-ийн тэтгэлэг олгож байсан бол энэ жил олон оюутныг хамруулах зорилгоор ШУТИС-ийн БАС-ийн 10 оюутанд сургалтын төлбөрийн 50%-ийн тэтгэлэг олгов. Тэтгэлэг гардуулах арга хэмжээнд EZCON ХХК-ийн ерөнхий захирал Ким Сог Гюн, Монгол дахь салбар хариуцсан захирал Ким Дэ Шиг, БАС-ийн захирал Э.Нинжгарав, тэнхмийн эрхлэгч, багш нар болон тэтгэлэгт хамрагдсан оюутнууд оролцлоо.
Тус тэтгэлэгт өнөөдрийн байдлаар манай сургуулиас нийт 36 оюутанд хамрагдаад байна. EZCON ХХК нь цаашдаа ч мөн илүү олон оюутан хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
EZCON ХХК нь 2009 онд Монголд анхны бетон зуурмагийн химийн нэмэлтийн үйлдвэрийг байгуулан ажиллаж байна. Бетон зуурмагийн химийн нэмэлт гэдэг нь бетоны чанарыг сайжруулж, бат бэхийг нэмэгдүүлдэг химийн бодис юм. Тус компани Samsung C&T, Halla Engineering Construction, MCS зэрэг компаниудтай хамтран улсын хэмжээний томоохон төслүүдэд оролцож, барилгын материал борлуулалт, ачаа тээврийн үйлчилгээ зэрэг янз бүрийн үйл ажиллагаа явуулдаг байна.
“Student Samushil Career HUB” төв нээгдлээ
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав