Уг өдөрлөгийг МҮХАҮТанхим 50 жилийнхээ ойн хүрээнд Нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтран 9 сарын 11-нд 10 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр Танхимаас эрхлэн гаргадаг бүх төрлийн ном, сонин, сэтгүүл, гарын авлагууд худалдаалагдаж мөн танхимын гишүүн компаниудын ажлын байрны саналыг идэвхтэй ажил хайгчид болон оюутан залууст танилцуулах үйл ажиллагаа явагдлаа. Нийслэлийн хөдөлмөрийн газар, Дүүргүүдийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэсүүд, бизнесийн байгууллагууд, МУИС, ХААИС, ХИС, СЭЗДС-ийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүд зэрэг хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байгуулллагууд өргөнөөр оролцож хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг олон нийтэд хүргэлээ. Үүнд: ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, шинэ болон сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг танилцуулах, ажилд зуучлах, “Чадавхи” багц сургалтанд бүртгэх, хамруулах, оюутан залуусыг цагийн ажилд бүртгэх, зуучлах мөн түүнчлэн танхимын гишүүн компаниудын ажлын байрны саналыг оюутан залуучууд, идэвхитэй ажил хайгч нарт зориулан мэдээлэл өглөө. ШУТИС-ийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь уг өдөрлөгт дээрх үйл ажиллагаанаас гадна “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр” болон оюутны цагийн ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл, хөдөлмөр эрхлэлтийн зөвлөх үйлчилгээг хүрэлцэн ирсэн оюутнууд олон нийт болон оюутнуудад хүргэлээ.


Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
Б.Одонтуяа “Шилжилтийн металлын дихалкогенидын гадаргуугийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгааллаа
Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо