ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн нэг Эрчим хүчний сургуулийн үүсч байгуулагдсаны 55 жилийн ойн баярын хурал 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Урлаг зааланд боллоо. Баярын хурлыг нээж ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн А.Тлейхан, ШУТИС-ийн Ректор Б.Очирбат нар үг хэллээ. Энэ үеэр ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн багш ажилчидыг БСШУЯ-ны "Боловсролын тэргүүний ажилтан", яамны "Жуух бичиг", ЭХЯ-ны “Эрчим хүчний тэргүүний ажилтан”, яамны "Жуух бичиг" шагнасаныг гардуулан өглөө.
Түүнчлэн ОХУ-ын Москва хотын ЭХИС (МЭИ)-ийн гадаад харилцааны албаны дарга А.Е.Тарасов, Новосибирск хотын УТИС-н профессор Русина А.Г, Хойд хятадын ЦЭХИС-СЭХСургуулийн профессор Yongqian Liu нар баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэв. Эрчим хүчний сургуулийн 55 жилийн ойн хүрээнд хамтран ажиллагч байгууллагууд баярын мэндчилгээ дэвшүүлж шинээр лабораторийн бааз бэхжүүлэхэд зориулан 300 орчим сая төгрөгийн хандив, дурсгалын зүйл гардуулсан байна.
Эрчим хүчний сургуулийн үндэс суурь 1960 онд тавигдаж, тэнхим, факультет, бүрэлдэхүүн сургууль болон үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэн өнөөдөр бакалавр, магистр, докторын түвшинд сургалт, судалгааны ажил хийж, 6000 орчим эрчим хүчний салбарын дээд боловсролтой үндэсний мэргэжилтэн бэлтгэн гаргаад байна. Тус сургууль дээд боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэлтэй хөл нийлүүлэн, сургалтын технологийг олон улсын жишигт хүргэх зорилгоор Монгол улсад анх удаа “Цахилгаан хангамж”-ийн инженерийн хөтөлбөрийг Европын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн “ASIIN”, “EUR-ACE” байгууллагуудаар магадлан итгэмжлүүлж, гадаадын их дээд сургуулиудтай хамтарсан “2+2” хөтөлбөрөөр бакалаврын болон магистрын сургалт явуулж байна.
“Student Samushil Career HUB” төв нээгдлээ
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав