Электроникийн улсын XVII олимпиадыг МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль 2015 оны 11 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус олимпиадад Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн 2 баг амжилттай оролцож, Ш.Насанбат ахлагчтай 1-р баг “ТЭРГҮҮН” байр, Б.Батсайхан ахлагчтай 2-р баг “ДЭД” байрт тус тус шалгарлаа.


Хувийн дүнгээр компьютерийн удирдлагатай систем мэргэжлийн IV курсын оюутан А.Баттулга 1-р байр, мөн эрдэм шинжилгээний хуралд програм хангамж мэргэжлийн IV курсын оюутан Д. Дамдинсүрэн, техник хангамж мэргэжлийн IV курсын оюутан Б.Цэрэн-Очир нарын “Ухаалаг эмийн сав” сэдэвт илтгэл “ДЭД” байрт шалгарав.

Электроникийн улсын XVII олимпиадад амжилттай оролцсон удирдагч багш нар болон оюутнууддаа баяр хүргэж, сурлага, эрдмийн ажилд нь улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв