
Аэробик гимнастикийн “КОРЕА ОПЕН” уламжлалт тэмцээн 3 дахь удаагаа БНСУ-ын Пёнгтек хотноо 2015 оны 10 дугаар сарын 28-аас11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээн нь 2 жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Вьетнам, Монгол, Энэтхэг зургаан улсын 180 гаруй тамирчид ур чадвараа сорин өрсөлдөхийн зэрэгцээ арга туршлагаа солилцлоо. “Дэлхийн шилдэг гимнастикч” өргөмжлөлт, Олон улсын хэмжээний мастер МехТС-ийн оюутан С.Ариунболд ахлагчтай ШУТИС-ийн шигшээ баг тамирчид “СТЕП-АЭРОБИК”-ийн төрөлд 2-р байр эзлэн мөнгөн медалиар шагнагдлаа. Багийн дасгалжуулагч ОУХ-ний мастер, ОУ-ын шүүгч Г.Ерөөлбат болон баг хамт олонд баяр хүргэж, цаашдын ажил үйлст нь улам их амжилтыг хүсье.
БТСТэнхим
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв